Нүүр / Үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд арьс ширэн түүхий эдээ нийлүүлсэн малчин мал бүхий иргэдэд урамшуулал олгогдов

Үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд арьс ширэн түүхий эдээ нийлүүлсэн малчин мал бүхий иргэдэд урамшуулал олгогдов

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо гишүүн үйлдвэрүүдийнхээ оролцоо, дэмжлэг, санаачлагатайгаар Монголын арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл”-ийг боловсруулж Төр засгийн хэмжээнд танилцуулсанаар “Малчид, үндэсний үйлдвэрлдэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 74, Засгийн газрын  “Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, тайлагнах журам-ыг баталсан  48,  “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан  394, “Арьс ширний  үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталсан 300,  “Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборын байршил“-ын тухай 356 тогтоол шийдвэрүүд гарсанаар үйлдвэрлэл эрхэлэх  эрх зүйн таатай орчин бүрдэж, Арьс ширний үйлдвэрлэлийн салбар үе шаттайгаар тодорхой түвшинд сэргэн хөгжиж байна.

Эдгээр ажлын хүрээнд Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын боловсруулах 30 гаруй, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 80 гаруй үйлдвэрээс  50 гаруй аж ахуйн нэгж 80 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, арьс ширэн түүхий эдээ үндэсний боловсруулах үйлдвэрт 21 аймаг, 330 сумаас  2013-2015 онд  нийлүүлсэн   75.3 мянган  малчинд  10.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал  олгогдож сүүлийн 5 жилд  үйлдвэрлэлийн хэмжээ жил тутам 10.0-13.0 хувиар, экспортын хэмжээ 20.0-25.0  хувиар  өсөж,  үйлдвэрүүдийн техник, технологийн түвшин  дээшилж  байна.

УИХ-ын 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор  Нийслэлийн ИТХурлын 2014 оны 9 дүгээр сарын 149 дугаар тогтоолоор “Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” /ЭХҮҮТП/ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ыг байгуулсан.