Нүүр / Холбооны танилцуулга

Холбооны танилцуулга

Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн

 Холбооны  танилцуулга

 

Эрхэм зорилго  

Байнгын нөхөн сэргээгддэг арьс ширэн түүхий эдийг түүний бүтэц, чанар, онцлогт тохирсон, байгальд халгүй, хаягдалгүй технологиор иж бүрэн боловсруулж, арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох бүрэн мөчлөг бүхий цогц үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүний чанарыг олон улсын зах зээлийн шаардлагад нийцүүлэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар салбарын тогтвортой хөгжлийг хангахад Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын эрхэм зорилгоо тодорхойлсон.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо нь арьс ширэн түүхий эд нийлүүлэгчид,  мал аж ахуйн салбарт ажиллагсдыг бүх талаар дэмжиж, арьс шир боловсруулах, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төрөөс гарч буй хууль тогтоомжуудад гишүүдийнхээ эрх ашгийг тусгуулах, үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх арьс ширэн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын худалдан авагчдад сурталчилах, салбарын инженер техникийн ажилтан, ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах,  тэдний эрх ашгийг хамгаалахад үйл ажиллагаа чиглэгдэнэ. 

 

Үйл ажиллагааны чиглэл, зорилт

Арьс шир боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийг цогцолбороор (Үйлдвэрлэл, технологийн парк) хөгжүүлнэ.

·         Импортыг орлох гутал, хувцас, эдлэлийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх

·         Монгол арьс ширэн бүтээгдэхүүнийг дэлхийн “Шилдэг” бүтээгдэхүүн болгох

·         Монгол малын арьс, ширний төрөлхийн чанар, бүтцэд тулгуурласан дэвшилтэт технологийг нэвтрүүлэх 

·      Арьс, ширний анхан шатны тордолтын үйлдвэрлэлийг сумын хөгжлийн бодлоготой уялдуулан орон нутагт хөгжүүлэх.

·         Арьс шир боловсруулалтын технологийн хаягдал боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх

·         Мал эрүүлжүүлэх ажлыг төрийн  түвшинд чанартай зохион байгуулж, малын гоц халдварт болон шимэгчийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, тарилгыг давтамжит хугацаанд нь тогтмол чанартай хийж хэвшүүлэхэд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэн, малаа эрүүлжүүлсэн малчдыг дэмжсэн урамшууллын тогтолцоог бүрдүүлэх.

·         Малын амьдын, нядалгааны болон тээвэрлэлтийн үеүдэд арьс, ширэнд үүсэж байгаа гэмтлийг бууруулах арга, технологийг салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудаар хийж гүйцэтгүүлнэ.

·         Мал, мах, арьс, ширний бэлтгэл, урамшууллын нэгдсэн тогтолцоог бэхжүүлж, стандартын дагуу бэлтгэсэн малчид, мал бүхий иргэд,  аж ахуйн нэгжид түүхий эдийн  чанартай холбосон үнийн  урамшуулал олгоно.

·         Арьс ширэн түүхий эд хүлээн авах цахим бүртгэлийн системийг  Монгол улсын 21 аймаг, 330 сумыг хамруулан бий болгох.

·         Арьс ширний мэргэжлийн инженер технологчдийг  үйлдвэрүүдийн захиалгаар дотоодын болон гадаадын их, дээд сургуулиудад Засгийн газрын тэтгэлгээр сургаж бэлтгэх, хүний нөөцийг тогтвортой ажиллуулах.

·         Дотоод, гадаадын их, дээд сургууль төгссөн түгээмэл мэргэжлийн химич, биологич, микробиологич, механик инженер, цахилгааны инженер, дулааны болон усны инженерүүдийг  арьс ширний салбарын чиглэлээр хос мэргэжил эзэмшин ажиллахад   дэмжих.

·      Арьс ширний салбарт мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулахаар гарсан Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх. 

·      Дотоод, гадаадад арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн, яармаг, сургалт, зөвлөлгөөн  зохион байгуулж оролцох.

 

Гишүүн байгууллагууд

·         Арьс шир боловсруулах 34 үйлдвэр

·         Арьс ширэн эдлэл үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс

·         Арьс ширэн түүхий эд бэлтгэн нийлүүлдэг 21 аймаг, 330 сумдад ажиллаж байгаа 2000 гаруй түүхий эд бэлтгэгчид

·         Эрдэм, шинжилгээ судалгааны  2 байгууллага, төв

·         Аймаг, сумдад ажиллаж байгаа түүхий эд бэлтгэлийн 11 салбар зөвлөл

Удирдлагын бүтэц

·         Удирдах зөвлөл 21 хүний бүрэлдэхүүнтэй

·         Хяналтын зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй

·         Ажлын алба 4 хүний бүрэлдэхүүнтэй

·         Мэргэжлийн 5 ажлын хэсэг ажилладаг

Үйлдвэрлэлийн өнөөгийн түвшин

Монгол улсад жилд бэлтгэгдэж байгаа 8,0-10,0 сая арьс ширэн түүхий эдийн 50 гаруй хувь буюу  5,7 сая ширхэг арьс, ширийг үйлдвэрүүд өөрийн хөрөнгөөр худалдан авч,  10 гаруй хувийг гүн  боловсруулж, 80 гаруй хувийг хагас боловсруулж  байна.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо Монгол орны 21 аймаг, 330 сумыг хамруулсан арьс ширэн түүхий эд бэлтгэлийн сүлжээг шинээр бий болголоо.

Арьс ширэн  бүтээгдэхүүний үйлдвэрүүд жилд 1,0 гаруй  сая хос гутал, 40,0 мянган ширхэг нэхий дээл, 35,0 мянган ширхэг савхин дээл, цамц, 470,0 мянган ширхэг савхин бээлий, 326,0 мянган ширхэг арьсан цүнх, бэлэг дурсгал, жижиг эдлэл үйлдвэрлэж нийтдээ 118,0 тэрбум төгрөгний бүтээгдэхүүнийг дотоодод, 120.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг  экспортод  гаргаж байгаагийн  40.0 тэрбум нь боловсруулсан завод ноос, ноолуур, 1.7 тэрбум нь арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн эзэллэж байна. 

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 4000 гаруй, түүхий эд бэлтгэлийн салбарт 2000 гаруй хүн ажиллаж, 11 аймагт холбооны салбар зөвлөл ажиллаж  байна.

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны цаашдын зорилго нь Монгол Улсад жил бүр бэлтгэгдэж буй  арьс, ширийг  бүрэн гүн боловсруулж, түүгээр арьс, нэхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, салбарын хэмжээнд нийтдээ 1,01 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жилд дунджаар улсын төсөвт 4,3 тэрбум төгрөгний татвар төвлөрүүлж,  460.0 гаруй сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, салбарт 24,6 мянган ажлын байр бий болгоход чиглэгдэж байна.

 

 Холбооны хаяг: Хан-Уул дүүрэг 2-р хороо Хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээ туршилтын Армоно нэгдлийн  4 давхарт 402 тоот

Холбогдох утас: 99082055, 99101237, 91111376. 88039911

Вэб хаяг: www.leather.mn

И-мейл: leather_mongolia@yahoo.com

Факс:         976-11-345873