Мэдээ, мэдээлэл

Арьс ширний 6 стандарт батлагдлаа.

Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар салбарын Техникийн хороогоор хэлэлцэн дэмжсэн 38 стандартын төслийг хэлэлцэн баталсан байна. Цагаан болон өвөрмөц архи, техникийн шаардлага, эм хяналтын шинжилгээ, савлалтад тавих шаардлага болон эмнэлгийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага, зарим төрлийн өвчний тандалт, оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт, хяналт болон Байгаль орчин, арьс шир, текстил, иргэний нисэх, эрчим хүчний холбогдолтой стандартуудыг шинээр болон шинэчлэн баталжээ. Дээрхи стандартуудыг баталснаар, Архин дахь хорт хольцын байх хэмжээг тодорхойлох, Эрүүл мэндэд ашиглагдах нэг удаагийн чанартай хувцас хэрэглэлийг өөрийн оронд үйлдвэрлэх, эмнэлгийн үйлчилгээний чанар дээшлэх, Усны холбогдолтой нэр томьёоны нэгдсэн нэг ойлголттой болох, Арьс ширэн болон ноос ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд хүргэх, Агаарын хөлгийн үйлчилгээний чанар дээшлэх, Эрчим хүчний тоног төхөөрөмжид байгаль орчны нөлөөллийг тооцон сонголт хийх боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой. Нийт батлагдсан стандартын 59 хувь буюу 22 стандарт нь олон улсын бөгөөд гадаад орны дэвшилтэт стандарттай нийцэж байгаа аж.