Мэдээ, мэдээлэл

Арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүн-2017 үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа

“АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2017” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЙЛАН

2017.10.28

“АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2017” үзэсгэлэн худалдаа 2017 оны 10-р сарын 19-23-нд “МИШЭЭЛ ЭКСПО” төвд 11 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо, Монголын Ноос Ноолуурын Холбоо Мишээл групптэй хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулж, ХХААХҮЯам, Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мишээл экспо ХХК дэмжигч байгууллагаар оролцсон. Үзэсгэлэнгийн үеэр ноос ноолуур, арьс ширээр эцсийн бүтээгдэхүүн хийдэг 90 гаруй үндэсний үйлдвэрүүд оролцож, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулж нийт 280,0 гаруй сая төгрөгний борлуулалт хийсэн нэгдсэн дүн гарлаа.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД

Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбооноос үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй томилж, ажлын хэсгийхэнтэй 3 удаа уулзалт зохион байгуулж, үзэсгэлэн зохион байгуулалтанд саналаа хэллээ. Мишээл экспо ХХК, МННХолбоотой 2 удаа уулзалт зохион байгуулсан. Уулзалтуудаас гарсан саналын дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллалаа.

1. Т. Баярсайхан /Холбооны гүйцэтгэх захирал/

2. Д. Төгсжаргал /Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Агни ХХК-ийн захирал/

3. Б. Баянжаргал /Дархан минж ХХК-ийн захирал/

4. Т. Рэгзэдмаа /Холбооны менежер/ Ажлын хэсэг хийх ажлын төлөвлөгөө боловсруулан хариуцах эздийг тодорхой болгож хуваарилсан ба ажлын хэсгийн ахлагчаар Д. Төгсжаргал сонгогдсон.

Үзэсгэлэнг зохион байгуулах МАШҮХолбооны ажлын хэсэг хийх ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 9-р сарын 15, 10-р сарын 12-ний өдрүүдэд холбооны байранд үзэсгэлэнд оролцохоор саналаа өгсөн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хамруулан хурал хийсэн. Хурлын үеэр өнгөрсөн талбайн хуваарилалтыг өөрсдийнх саналаар сонголтыг хийлгэсэн.

2017 оны 10-р сарын 9, 14-нд Мишээл групп болон Ноос ноолуурын холбооны удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. Мишээл экспо ХХК-тай 464м2 талбайгаар гэрээ хийн ажилласан. 6м2-тай 9 павилон, 9м2-тай 5 павилон, 10м2-тай 1 павилон хоосон байсан. Иймд тэнд үзэсгэлэнд оролцохоор хүссэн жижиг дундын үйлдвэрлэл эрхлэгчдэд бага үнээр түрээслэн үзэсгэлэнг дуусгасан. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд ХХААХҮЯаманд албан тоот хүргүүлсэн ба нээлт болон хаалтын үйл ажиллагаанд дараах зочдыг урилаа.

1. УИХ-ын гишүүн, МАШҮХолбооны ерөнхийлөгч Б. Энх-Амгалан

2. УИХ-ын гишүүн, МННХолбооны ерөнхийлөгч Бат-Эрдэнэ

3. ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн

4. ХХААХҮ-ийн дэд сайд Сауле

5. ХХААХҮЯамны ТНБДарга Л.Баяртулга

6. ХХААХҮЯамны ХҮБХЗГазрын дарга Б.Батхүү

7. МАОЭНХолбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар

8. Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б. Бат-Эрдэнэ

9. ХХААХҮЯамны ХҮБХЗГазрын ахлах мэргэжилтэн Д. Амаржаргал

10. ХХААХҮЯамны ХҮБХЗГазрын ахлах мэргэжилтэн С. Рэгзэдмаа

11. МАШҮХолбооны Удирдах зөвлөлийн гишүүдэд нээлтийн урилга хүргүүлсэн.

 

Нээлтийн арга хэмжээнд урьсан зочдоос:

1. УИХ-ын гишүүн, МАШҮХолбооны ерөнхийлөгч Б. Энх-Амгалан

2. ХХААХҮ-ийн дэд сайд Сауле

3. ХХААХҮЯамны ХҮБХЗГазрын дарга Б.Батхүү

4. Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б. Бат-Эрдэнэ

5. ХХААХҮЯамны ХҮБХЗГазрын ахлах мэргэжилтэн С. Рэгзэдмаа

6. МАШҮХолбооны Удирдах зөвлөлийн гишүүд ирж нээлтэнд оролцлоо.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 10-р сарын 19-нд 14:00 цагт эхэлсэн. Нээлтийн арга хэмжээнд 16 телевиз, радио ирж сурталчилгаа хийсэн болно.

 

2017.10.21-ны өдөр салбарын өдөр болгон МАШҮХолбооны гишүүн “ДАРХАН НЭХИЙ” ХК, “ДАРХАН МИНЖ” ХХК, “АГНИ” ХХК, “MS Garment” ХХК-ууд арьс ширний салбараа сурталчилан загварын үзүүлбэр үзүүлсэн.

Үзэсгэлэнг худалдан авагчдын сонирхлыг төрүүлэх шугамаар арьсан бүтээгдэхүүн худалдан авсан 50,0 мянган төгрөг тутамд 1 сугалаа олгон тэрхүү сугалаандаа 3 ширхэг I PHONE-7 гар утас, арьс ширэн бүтээгдэхүүнээр азтануудыг тодруулан урамшуулсан. Сугалааны азтанаар тодорсон хүмүүс сэтгэл хангалуун байсан болно. Сугалааны ажилд 3 ажилтан ажиллуулан цалинжуулан ажилласан болно. Сугалааны талаар мэдээллийг фото стикерээр 6 газар байршуулан ажиллалаа.

Арьс ширэн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй хандив болгон өгсөн байгууллагуудаа дурьдвал:

1. Баянцагааннуур ХХК арьсан гутал 1ш

2. Бишрэлт хийц ХХК арьсан тэлээ 1ш

3. Кажуг ХХК арьсан бүс 4 ш

4. Моод малгай арьс, нэхий малгай 3 ш

5. Пици ХХК арьсан түрийвчний хослол 1 ком

6. Хайтан ХХК хүүхдийн гутал 2ш

7. Хас гутал ХХК, арьсан гутал, табчик-4 ш

8. Хөх түг ХХК эмэгтэй арьсан цүнх 1ш

9. Чиг ХХК арьсан гутал 1ш

10. MR брэнд арьсан үүргэвч 1ш, түрийвч 2 ш

11. иргэн Батбаяр бээлий 10 ш

12. Үлэмж ур хүүхдийн гутал 2ш

13. Only one арьсан цүнх 3 ш

14. Делбакс арьсан түрийвч 1ш

15. MS Garment арьсан хослол 1 ком

16. Dream shoes эмэгтэй арьсан гутал 1 ш, хүүхдийн гутал 1ш

17. DTS арьсан цүнх 1 ш, түрийвч 2 ш

18. Цээлбүзэнхи ХХК хүүхдийн арьсан гутал 1ш

19. Ширмэг цүнх ХХК эмэгтэй арьсан цүнх 2, хэтэвч 1ш

20. Нандин гоёо арьсан бээлий 5 ш-г хандив болгон өгсөн хамт олондоо баярлалаа.

Арьс ширэн бараа бүтээгдэхүүнээ хямдралтай өгсөн байгууллагуудыг дурьдвал:

• Дархан минж ХХК-нэхий дээл 3ш

• Агни ХХК-савхин куртка 2ш

Шилдэгүүдийг шалгаруулах журам гарган комисс томилж 2017 оны 10-р сарын 21-нд Мишээл төвд шалгаруулалтыг зохион байгуулсан.

Комиссын гишүүдийн нэрс:

1. Б. Гэрэлт-Од /Холбооны бэлэн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч/

2. Б. Төмөрбаатар /Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын мэргэжилтэн/

3. Д. Баасан /Холбооны хяналтын зөвлөлийн гишүүн/

4. Д. Дамдин /Холбооны удирдах зөвлөлийн гишүүн/

5. И. Түмэндэлгэр /Холбооны удирдах зөвлөлийн гишүүн/

6. Б. Батжаргал /Холбооны удирдах зөвлөлийн гишүүн/

7. Я. Наранцэцэг /Холбооны хяналтын зөвлөлийн гишүүн/

АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

1. САЛБАРЫН ГРАНПРИ "ДАРХАН МИНЖ" ХХК

2. ШИЛДЭГ САВХИ БОЛОВСРУУЛАЛТ "МОН ИРЭЭДҮЙ" ХХК

3. ШИЛДЭГ ЦҮНХ ҮЙЛДВЭРЛЭГЧ "ХӨХ ТҮГ ТРЕЙД" ХХК

4. ШИЛДЭГ САВХИН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭГЧ "MS GARMENT" ХХК

5. ШИЛДЭГ СТЕНД "АГНИ" ХХК

 

Хаалтын үйл ажиллагаа 2017.10.23-ны өдрийн 14:00 цагт эхэлсэн. Үзэсгэлэнгийн шилдэгүүдэд олгох өргөмжлөл, цомны загварыг ажлын хэсгийнхэн баталж, Галиграфф дээр хийлгүүлж, гардуулан өгсөн. Гранпри цомыг “АРВИЖИХ ЭРДЭНЭС” ХХК хийсэн.

Санхүүжилтийн хувьд ХХААХҮЯамнаас гэрээ хийн 5,0 сая төгрөгөөр дэмжлэг үзүүлэхээр ярилцсан байгаа. Одоогоор шийдэгдээгүй байна. Худалдаа хийсэн байгууллагуудаас орлогын 2 хувийг нэхэмжлэн авсан.

Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог.

-Үслэг эдлэлээр үйлдвэрлэл эрхлэгч Дархан нэхий ХК, Дархан минж ХХК, Савхин хувцас үйлдвэрлэгч Агни ХХК бараа бүтээгдэхүүнээ хямдралтай худалдаа гарган ажилласан.

-Чихмэл судлалын чиглэлээр ажилладаг Цэнтрэвел ХХК нь 2,2 өдрөөр үзэсгэлэн сонирхогчдод чихмэл бүтээгдэхүүн мөн эртний гэр урлалаар үзэсгэлэн гарган ажиллалаа.

-Олон талбай хоосон байсан учраас хандиваар 30 метр квадрат талбайд Хүрэл буга арьсан урлал бүтээгчдийг, мөн 9 метр квадрат талбайд Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнг үзэсгэлэнд оруулсан.

-УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан, Раднаасэд, Элдэв-Очир нар үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, бараа бүтээгдэхүүнийг экспортлох гадаад худалдааны тал дээр хэрхэн ажиллах талаар санал солилцлоо.

 

Дүгнэлт:

1. Комиссын дүгнэлтээр энэ жилийн арьс ширэн бараа бүтээгдэхүүнд шинэлэг загвар байхгүй, өмнөх жилүүдийн загвар зонхилсон.

2. Арьс ширээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үзэсгэлэнд идэвхи муутай оролцсон.

3. БНХАУ-ын Хөх хотын үзэсгэлэн амжилтгүй зохион байгуулагдсанаас бараа бүтээгдэхүүн тэнд их хэмжээгээр үлдсэн.

4. Олон павильон хоосон байсан нь үзэсгэлэнгийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн.

5. Ирэх жилүүдийн үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарыг бүрэн хамруулах,

 

 

МАШҮХолбооны ажлын алба