Гутал үйлдвэрлэгчдийн ур чадварын улсын 2-р уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

МАШҮХолбооноос Гутал, цүнх урлаачдын ур чадварын уралдаан зохион байгуулахаар төлөвлөж, ажлын хэсгийг 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

МАШҮХолбооноос гүйцэтгэх захирал Т. Баярсайхан, дэд ерөнхийлөгч М. Бат-Очир,         Б. Гэрэлт-Од, менежер Т.Рэгзэдмаа, Нягтлан бодогч Э. Орхон, Лугати гутлын үйлдвэрийн дэд захирал Төрхүү, Марис трейд менежер Мөнхзаяа, Агни ХХК-ийн захирал Д.Төгсжаргал, Хорол коллекшн ХХК-ийн захирал Хүрэлсүх нар ажлын хэсгийн гишүүдээр ажиллалаа.

Ажлын хэсэг 2 удаа цахимаар, 3 удаа танхимаар хуралдаж шийдвэр гарган ажилласан.

Гутлын ур чадварын уралдааныг Лугати гутлын үйлдвэрийн байранд хийхээр Мон Ит Булигаар ХК-ийн захирал Б. Анхболдтой, Марис трейд ХХК-ийн байранд зохион байгуулахыг захирал Т. Энхнасантай тохиролцож, үйлдвэрийн байранд нэг өдөр үнэ төлбөргүй уралдаан зохион байгуулахаар тохиролцсон.

Уралдаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Брэнд гутал, Хорол коллекшн ХХК-уудаас зөөвөрлөн авчрахаар, шаардлагатай боловсруулсан арьс ширийг Мон Ит Булигаар, Мон Ирээдүй ХХК-уудаас, улсны ширийг Есүүдийн батууд ХХК-аас хандиваар авахаар тохиролцсон.

Бэлтгэл ажлын хүрээнд оролцогчдын бооцооноос гадна компаниудаас хандив цуглуулахаар Т.Баярсайхан, Б. Гэрэлт-Од нар хариуцан ажилласан.

Уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган, үйлдвэрүүд дээр 2-3 удаа очиж бэлтгэл хангасан.

2022.04.30-ны өдөр Мон Ит Булигаар ХК-ийн 6-р давхарт Лугати ХХК-ийн гутлын үйлдвэрийн байранд зохион байгуулагдлаа.

Нээлтэнд ХХААХҮЯамны ХҮБХЗГазрын дарга М.Дондогдорж, МАОЭНХолбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Юнидо төслийн зохицуулагч Мөнхболор, МАШҮХолбооны гишүүн байгууллагуудын удирдлагууд ирж оролцлоо. Дуучин Батцэцэглэн, морин хуурч нараар нээлтийг хийлээ.

Хөдөлмөр аюулгүй байдлын заавар зөвлөгөө бүрэн өгч ажилласны хүчинд ямар нэгэн ХАБ-ын зөрчилгүй өнгөрлөө.

Уралдааны нээлтэн дээр сугалаа явуулж 4 төрлөөс MONK STRAP төрөл сонгогдож, бүх оролцогчид тус загварыг хийхээр сонгогдсон. Мон Ит Булигаар ХК-ийн боловсруулсан арьс, дотрын арьс, Есүүдийн батууд ХХК-ын улны ширийг бэлдэн тавьсанаас сонгон гутлаа хийсэн.

Өглөө 9 30-д эхэлсэн уралдаан орой 20 00 цагт 14 багийн 14 гутал бэлэн болсон. Үдийн хоолыг Булигаар ХК-ийн цайны газарт бэлдүүлэн хийлгэсэн. Цайны завсарлагыг бүрэн бэлдэж тавьсан болно.

Шүүгчдээр: Хос аз ХХК-ийн захирал Н.Зоригт, ШУТИС-ын доктор Сувдаа, ХХААХҮСХТөвийн доктор З.Энхжаргал нар гутлуудын загвар, зохион бүтээлт, технологи, гүйцэтгэлээр үнэлгээ өгөн нэгтгэн дүнг гаргалаа.

Мэргэжлийн шүүгчдийн дүгнэлтээр;

Тусгай байранд Брэнд гутал ХХК-2 баг

3-р байр Лугати гутлын үйлдвэр

2-р байр Миний гутал

1-р байр Хорол коллекшн-1 багийнхан шалгарлаа.

МАШҮХолбооны гишүүн байгууллагуудын хандив дэмжлэгээр уралдаан маань сайхан боллоо.

Тэмцээнд түрүүлсэн багуудыг цом, Мөнгөн шагнал, Их эргэлт ХХК-аас боловсруулсан арьс ширний 800 мянган төгрөгний эрх, Очирт оюу дэлгүүрээс 300 мянган төгрөгний эрхээр шагналаа.

 Цаг заваа гарган оролцсон 14 багтаа баярлалаа.

Тохилог үйлдвэрийн байраар хангасан Мон Ит Булигаар ХК-ийн хамт олонд баярлалаа.