МАШҮХолбооны шинэ жилийн цэнгүүн-2022

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо 2022 онд хийсэн ажлаа дүгнэн, хамт олонтойгоо шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгууллаа.

Дуутай хууртай, төрийн шагналтай, шилдэгүүдтэй, ахмадуудаа хүндэлсэн халуун дулаан уур амьсгалтай нэгэн оройг сайхан өнгөрөөлөө.

Залуу захирлуудаа хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүсч, төрийн шагналаар шагнагдсаныг ХХААХҮЯамны газрын дарга нар гардуулан өглөө.

Алтангадас одонгоор:

Лувсанзундуй овогтой Батдэмбэрэл /Кажуг ХХК-ийн захирал /

Жамьянжав овогтой Болдбаатар /Булигаар ХК –ийн механик инженер/ 

Дондов овогтой Боролдойхүү /Энхжин сувенир ХХК-ийн захирал/

Гомбо овогтой Болдбаатар /Хатан төгөл ХХК-ийн гүйцэтгэх захирал/

             

Арьс ширний салбарт он удаан жил ажилласан, одоо ч ажиллаж байгаа ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, залуучууд дурсгалын зүйлс гардууллаа. 

2022 онд ажил үйлсээрээ манлайлсан Шилдэг аж ахуйн нэгжүүд:

Бэлэн бүтээгдэхүүн  үйлдвэрлэлийн салбарын 2022 оны шилдэг аж ахуйн нэгж ДАРХАН САВХИ ХХК

Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын 2022 оны шилдэг аж ахуйн нэгж ГУРВАН ЭРДЭНЭ ТЭМҮҮЛЭЛ ХХК 

Шилдэгийн шилдэг аж ахуйн нэгжийн  чиглэлээр:

Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын 2022 оны шилдэгийн шилдэг аж ахуйн нэгж ХОРОЛ КОЛЛЕКШН ХХК  

Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын 2022 оны шилдэгийн шилдэг аж ахуйн нэгж ИХ ЭРГЭЛТ ХХК шалгарлаа. 

Шагнал авсан, шилдэгээр тодорсон, сугалааны азтан болсон, өвлийн өвгөний бэлэг хүртсэн, арга хэмжээнд оролцсон бүх үйлдвэрлэгчиддээ 2023 онд ажлын их амжилт хүсье.