Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам", “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” ТББ, Зээлийн батлан даалтын сан, BEST, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран зохион байгуулж буй "Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн" 05.17-ны өдөр зохион байгуулагдав. Уг зөвлөгөөнөөр дотоодын зах зээлийг хамгаалах, 3 сая гутал үйлдвэрлэх боломж, импортыг орлох гарц, шийдлийг үйлдвэрлэгчид эрэлхийлэх зорилгын хүрээнд зөвлөлдөв. Монгол Улсад арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд анх удаа ГУТАЛ сэдвийн дор зөвлөлдөж байгаагаараа онцлог байв.
Зөвлөгөөнд орон нутгийн болон Улаанбаатар хотын үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд оролцохоос гадна төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл тус тус оролцон, байр сууриа илэрхийлэв.