Монгол сарлаг фестиваль-2018

Та бид хамтран бэлчээр байгаль орчноо зүй зохистой ашиглах, хайрлан хамгаалах үйлсийг  дэлгэрүүлэхийн тулд олон нийтэд чиглэсэн арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал малчдын орлого ашиг, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэлэмж, дотоод гадаадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх зорилго бүхий Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймагт зохион байгуулагддаг “Монгол сарлаг фестиваль”, Өмнөговь аймагт зохион байгуулагддаг “Нүүдэлчдийн нэг өдөр”  зэрэг  өдөрлөгүүдийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хөгжүүлсээр ирлээ. Байгаль орчинд ээлтэй мал болох тэмээ, сарлагын ноос, хөөврийн эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд сэрмэн хайчилж самнах технологийг нэвтрүүлснээр экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэж байгаа болно. Бид малын гаралтай түүхий эдийн үнэ үнэлэмжийг нэмэгдүүлж малчдын гар дээр очих бэлэн мөнгөний хэмжээг нэмэгдүүлснээр тэдэнд бэлчээртээ болон МАА-н бааз сууриа сайжруулахад нь дэмжлэг үзүүлнэ гэж үздэг. Улмаар эрүүл бэлчээр, эрүүл малаас гаралтай сайн чанарын түүхий эдийг бэлтгэж байгаа мэдээлэл дотоод, гадаадийн хэрэглэгчдэд хүрснээр  үндэсний үйлдвэрүүдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанар, төрөл, зах зээл дэх эрэлт нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.Бидний ажлыг дэмжиж Хөвсгөл далайн хөвөөнөө зохион байгуулагдсан “Монгол сарлаг фестиваль-2018”-д хүрэлцэн ирж оролцсон мэргэжлийн холбоод Ноос ноолууран бүтээгдэхүүний холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон үйлдвэрлэгчдийн төлөөлөл та бүхэндээ ажил, бизнесийн өндөр амжилт хүсье..

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, “Монголын 

Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо”-ны байр, 115 тоот

Утас: (976) 98113747, 99060647

Мэйл хаяг: [email protected] 

Веб хаяг: www.greenmongolia.mn