МАШҮХолбоо Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт” төсөлтэй хамтран түүхий эдийн гэмтэл, бэлтгэл , хадгалалт, хамгаалалтын талаар малчдад зориулсан сургалт амжилттай явагдаж байна.

МАШҮХолбоо Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт” Малын Эрүүл мэнд төсөлтэй хамтран Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул , Ар Булаг, Улаан Уул гэх мэт сумуудаар малчдад зориулсан сургалтыг Улсын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран 2018.09.09-2018.09.17 -ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг  сургалтаар арьс ширэн түүхий эдэд ямар шаардлага тавигдах , малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, нэмүү өртөг хэрхэн шингээж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хэрхэн шинэ түвшинд хамтран гарч , хамтран хөгжих талаар яригдлаа.Тус арга хэмжээнд МАШҮХолбооны Гүйцэтгэх захирал Т.Баярсайхан болон МАШҮХолбооны ажлын албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

Цэцэрлэг сумынхан хонины нэхийг ингэж хатааж хаяж байна!