ОХУ-ын Улан-Үд хотод

Хуралд Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос дараах бүрэлдэхүүнтэй оролцов.Үүнд:

  • М.Бат-Очир      МАШҮХолбооны дэд ерөнхийлөгч 
  • С.Даваажав      МАШҮХолбооны хяналтын зөвлөлийн гишүүн 
  • Т.Рэгзэдмаа      МАШҮХолбооны  менежер 
  • Т.Төрмөнх         ХҮГХХүрээлэнгийн захирал 
  • Д.Дамдин          Эм Жи эл гоёл ХХКомпаний захирал 

Хурал 2018 оны 09 дүгээр сарын 04-ноос 09 дүгээр сарын 09-ны өдрүүдэд Улан-Үд хотод болон Байгаль далайн эрэг дээр болж өндөрлөлөө.Хуралд МАШҮХолбоо Олон улсын шинжлэх ухаан, практикийн хурлын зохион байгуулагчийн хэмжээнд, МАШҮХолбооны дэд ерөнхийлөгч М.Бат-Очир Олон улсын шинжлэх ухаан , практикийн хурлын зохион байгуулах хорооны гишүүний үүрэгтэй оролцлоо . Хуралд мөн Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль , Монгол улсын Шинжлэх ухаан технелогийн их сургууль , Мал аж ахуйн хүрээлэн, ХҮСТҮБ-ийн Армоно нэгдэл , Хундай гутлын үйлдвэр зэрэг байгууллагууд нийтдээ 15 төлөөлөгч оролцов.Мөн Азийн байгаль хймгаалах комиссоос Чарман Энэтхэг улсын иргэн др.Ражмани.С , БНХАУ-аас Сеачваны их сургуулийн проф.Чанг.И нарын 4 төлөөлөгч , ОХУ-аас 50 гаруй төлөөлөгч оролцов.

Хурлаар дараах илтгэлүүд тавигдаж хэлэлцэв. Үүнд:

  • Улан-Үд хотын Дорнод Сибирийн удирдлага , технелогийн их сургуулийн орлогч захирал проф.И.Сизовын тавьсан Их сургуулийн танилцуулга 
  • Буриад улсын Худалдаа ауж үйлдвэрийн танхимын танилцуулга проф.Эртанов.Р 
  • Буриад улсын Худалдаа үйлдвэрийн яамны танилцуулга 
  • Монгол улсын арьс ширний үйлпвэрлэлийн салбарын өнөөгийн байдал,цаашдын зорилт илтгэгч МАШҮХолбооны дэд ерөнхийлөгч М.Бат-Очир 
  • Арьс шир үслэг боловсруулах технелоги тавигдах сүүлийн үеийн шаардлага Дорнод сибирийн улсын их сургуулийн секторын эрхлэгч др.Шалбуев Д.В 
  • Цэвэр үйлдвэрлэлд байгаль орчны тогтвортой технелоги , арьс ширнхий салбарын сүүлийн үеийн хөгжил .Азийн байгаль хамгаалах комисс /AIUE/ др.Ражмани.С
  • Арьс ширэн бүтээгдэхүүнд байгаль орчинд халгүй технелоги нөлөөлөх нь Дорнод сибирийн их сургуулийн проф.Раднаева В.Д
  • Хром идээлгийн процесст богино долгионы нөлөөлөл .БНХАУ-ын Сычваны их сургууль Чанг.Ж
  • Хангал голын экологийн нөхцөл байдал . ШУТИС Отгонтуул .О
  • Арьс шир үслэг бүтээгдэхүүний чанарын баталгааны асуудал .Буриад улсын чанарын баталгааны төв.Астарханова.Е
  • Идээлэгч бодис коллагентэй харилцан үйлчлэл . Титов.А 
  • Байгаль далай орчны хонины нэхийний чанар бусад нөхцөл байдал .Шалбуев .Д.В 
  • Арьс ширний үйлдвэрлэлд дижитал менежмент хийх загвар .Латха.А Энэтхэгийн арьс судлалын төв институт 
  • Богино долгионы цацраг арьс шир боловсруулахад нөлөөлөх байдал .Вы.Ж.С Сычваны их сургууль 
  • Коллойд уусмалыг шалгах арга, химхийн процессыг судлах . Зарникова .Е Дорнод сибирийн их сургууль 
  • Ус хангамжийн хамгааллын хүрээнд экологийн үр ашгийг тооцох , программ хангамжийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх .Гочарова.Н Дорнод сибирийн их сургууль 
  • Олон орны хүмүүсийн материаллаг сонирхол , соёлыг судлах нь 
  • Хивсний үйлдвэрийн бохир ус цэвэрлэх каугояцийн арга . ШУТИС Сүхбаатар .И
  • Бүс нутгийн харилцааны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эдийн засгийн нөхцөлд хөгжүүлэх . Дерибин .М Дорнод сибирийн их сургууль