Монгол Экспорт-Экспо 2018

"Монгол экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний үйл ажиллагаа Мишээл экспо төвд болж өнгөрлөө.Уг арга хэмжээ нь ноос, ноолуур, арьс шир болон бусад экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу нар үг хэлсэн юм. 

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Н.Чимгүүндарь, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал  В.Энхболд, ОХУ-ын худалдааны төлөөлөгч М.В.Васильев, Лаосын ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга Нгуен Дао, ОХУ-ын Эрхүү мужийн Хөрөнгө оруулалтын агентлагийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Просекин А.С, Швейцарийн Ерөнхий консул Габриела Спирли, аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Бат-Очир нарын хүндэт зочид болон олон улсын төсөл хөтөлбөрүүд, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл оролцлоо.  Үзэсгэлэн худалдаанд манай тэргүүлэх экспортлогч 39 аж ахуйн нэгжүүд нэгдэн оролцсон юм.

МАШҮХолбоо ХХААХҮЯ-тай хамтран тус тус шилдгүүд тодорлоо.Үүнд:

  • Шилдэг Павилон- Агни ХХК
  • Шилдэг Бүтээгдэхүүн-Эм Эс Гармент ХХК
  • Шилдэгийн Шилдэг Бүтээгдэхүүн-Хос Аз ХХК
  • Үндэсний Бахарахлт Бүтээгдэхүүн-Дархан Минж ХК тус тус шалгарлаа.

Мөн  ХХААХҮЯ-наас Арьс Ширний салбарын шилдэг ажилчид салбарын тэргүүн,жуух бичгээр шагнууллаа.

"Жуух Бичиг"-ээр:

1.Байгальмаа овогтой Жаргалмаа 

   Энхжин Соувенир ХХК-д Оёдолчин

2.Петя овогтой Сарантуяа 

  " Кажуг" ХХК-ны оёдолчин,эсгүүр, загвар зохиогч

3.Даваадорж овогтой Төмөр-тогоо

   Хөх Түг Трейд-ийн Оёдолчин 

"Салбарын Тэргүүн"-ээр:

1.Лувсанцэрэн  овогтой Энхбуянт 

   Мон-Ирээдүй ХХК-д түүхий эдийн менежер 

2.Цэрэн-Жалбуу  овогтой Алтантүлхүүр 

    Пици ХХК-д Оёдолчин

3.Дондог овогтой Одонтуяа 

   Агни ХХК-д Худалдааны зөвлөх 

4.Эрдэнэ-билэг овогтой Урьхан 

   Энхжин Соувенир ХХК-д Гүйцэтгэх Захирал 

5.Бат-Эрдэнэ овогтой Өгөөдэй 

   Мон-Ланс ХХК-ийн Оёдолчин

Үзэсгэлэнгийн  арга хэмжээний хаалтын үйл ажиллагааг хааж  /10.21/ МАШҮХолбооны Гүйцэтгэх Захирал Т.Баярсайхан,Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нар үг хэлж салбарын шилдгүүдэд шагналыг гардуулан өглөө.

МАШҮХолбооноос жил бүр зохион байгуулдаг сугалаат худалдаа 3 хоног явагдаж нийт 2500 гаруй хүмүүс идэвхитэй оролцлоо.Уг сугалаат худалдаанд худалдан авагчид арьс ширний байгууллагуудын нэрийн бүтээгдэхүүнүүд болон супер хонжвор болох IPHONE 8 гар утсыг  азтангууд маань гардан авлаа.Үзэсгэлэнгийн хугацаанд манай арьс ширний салбарын аж ахуйн нэгжүүд нийт 400,000,000 сая гаруй төгрөгний худалдаа борлуулалт хийсэн байна.Нийт оролцсон аж ахуйн нэгжүүд болон байгууллагууддаа мөн туслалцаа үзүүлсэн байгууллагууддаа талархал илэрхийлж байна.МАШҮХолбооны зүгээс....