Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас санаачлан, ХХААХҮЯам, МБАНХолбоо, МАШҮХолбоо, МНБҮХолбоо болон бусад газруудтай хамтран “Тогтвортой мал аж ахуй - 2018” залуу малчдын зөвлөгөөнийг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулж МАШҮХолбооны бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч . Б.Гэрэлт-Од мөн Зөвлөх инжинер С.Даваажав нар оролцож сургалт явууллаа. Залуу малчдын зөвлөгөөнд 15 сумын 400 гаруй малчид оролцсон юм.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “2017 оны жилийн эцсээр 7001 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, үүнд 12222 малчид ажиллаж байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 411-ээр өсч, нийт өрхийн 48,1 хувийг малчин өрх эзэлж байна. Мөн 2017 оны жилийн эцэст мал сүрэг таван төрөл дээрээ өсч 3593,0 мянган толгой мал тоолуулсан нь аймгийн түүхэнд хамгийн олон мал тоологдсон жил байлаа. Залуу малчдад мал маллах уламжлалт арга ухаан, шилдэг малчдын туршлагыг өвлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг бизнесийн зарчмаар хөгжүүлэх, бэлчээрийн даац ихээхэн хэтэрч, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж олширч байгаа өнөө үед малын тоог зохистой түвшинд барьж, малаа эрүүл, өндөр ашиг шимтэй байхаар өсгөн үржүүлэхэд нь туслан дэмжих явдал зайлшгүй шаардлага болоод байна. Энэхүү зөвлөлгөөн мал аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн түвшинд үнэлэлт өгөх, хүндрэл бэрхшээлийн учир шалтгааныг тодорхойлох, салбарын хөгжлийг хурдасгахад төр засаг, орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага, мал аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид болон малчин Та бүхний оролцоог идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэв.
Зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн “Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд малчдын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, малчидтай холбоотой хуулийн төсөл, хэрэгжиж буй ажил, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн малчдын санал бодлыг сонссон.
Энэ зөвлөгөөнд МАШҮХолбооны дэд ерөнхийлэгч Гэрэлт-Од болон миний бие нь Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөгчөөр оролцож, ШХА, Ногоон алт малын эрүүл мэнд төсөлтэй хамтран шинээр боловсруулсан “Малчид арьс ширэн түүхий эдээ хэрхэн зөв бэлдэж, орлогоо нэмэгдүүлэх нь” гарын авлага болон видео материалаа тарааж, “Арьс ширэн түүхий эд бэлтгэл -2018” илтгэл тавьсан. Мөн Дархан Нэхий ХКомпаний төлөөлөл очиж үйлдвэрийн бүтээгдэхүүнээ суртачилж, борлуулж оролцлоо
Дундговь аймаг нь нийт малын тоогоор 9 байранд, Эрдэнэдалай сум 550 мянган малаар улсдаа тэргүүлсэн байна. 2017 онд 3593.0 мянган мал тоологдож 7001 малчин өрхтэй бөгөөд 1 малчинд дунджаар 513 мал ноогдож байна. Дундговь аймгийн 15 сумыг малын тоо, нэр төрлөөр нь хүснэгтээр харуулбал:
Сумд |
Оны эцсийн мал |
|||||
Бүгд |
үүнээс |
|||||
адуу |
үхэр |
тэмээ |
хонь |
ямаа |
||
Сайнцагаан сум |
382239 |
18 808 |
7 227 |
1 621 |
178 170 |
176 413 |
Адаацаг сум |
286357 |
15 538 |
8 328 |
949 |
130 210 |
131 332 |
Баянжаргалан сум |
122576 |
4 916 |
2 805 |
172 |
66 754 |
47 929 |
Говь-Угтаал сум |
187412 |
7 702 |
3 169 |
438 |
92 202 |
83 901 |
Гурвансайхан сум |
259309 |
7 619 |
4 058 |
2 084 |
139 642 |
105 906 |
Дэлгэрхангай сум |
184279 |
7 425 |
2 813 |
5 102 |
65 699 |
103 240 |
Дэлгэрцогт сум |
183780 |
7 021 |
5 074 |
703 |
85 014 |
85 968 |
Дэрэн сум |
240258 |
11 261 |
5 316 |
1 524 |
112 778 |
109 379 |
Луус сум |
173340 |
9 894 |
4 496 |
577 |
79 378 |
78 995 |
Өлзийт сум |
283382 |
8 678 |
2 158 |
11 559 |
124 567 |
136 420 |
Өндөршил сум |
154655 |
8 957 |
2 831 |
2 278 |
80 734 |
59 855 |
Сайхан-Овоо сум |
189727 |
8 054 |
3 118 |
1 229 |
80 988 |
96 338 |
Хулд сум |
266349 |
12 401 |
3 164 |
6 184 |
127 172 |
117 428 |
Цагаандэлгэр сум |
128718 |
7 734 |
2 650 |
663 |
61 932 |
55 739 |
Эрдэнэдалай сум |
550597 |
24 145 |
18 070 |
1 709 |
260 963 |
245 710 |
Дүн |
3592978 |
160153 |
75277 |
36792 |
1686203 |
1634553 |
Нийт 3593.0 мянган малаас жил тутам 23%-ээр бодоход 826.0 мянган ширхэг арьс ширэн түүхий эд бэлтгэх боломж байна
Зөвлөгөөнд оролцогсод:
- Малын тоо толгой хэт олширсон тул борлуулах сонирхол ихтэй боловч чаддаггүй учраас төрөөс тодорхой бодлого, дэмжлэг ихээхэн хүсч байгаа
- Малын тоо ихээр өсч, бэлчээрийн даац хэтэрсэн, зэргэлдээ сумдын малчид отроор ирж өвөлжөө хаваржааг талхалдаг
- Малчид малын эрүүл мэндэд анхаарал муу тавьдаг, малын эмйн зохистой хэрэглээг сайн мэддэггүй, эм тариаг хамаа замбараагүй хэрэглэдэг, тарилга угаалга, вакцинд хойрго ханддаг
- Малын гаралтай түүхий эд ялангуяа хонины арьс үнэгүй болсон, махны үнэ буурсан талаар санал бодлоо ярьсан
Энэ удаагийн зөвлөгөөнөөр малчдад:
Энэ оноос эхлэн мал эмнэлгийн босоо тогтолцоо бий болж, мал амьтны эрүүл мэндийн хууль, малын генетик нөөцийн тухай хуулиудын талаар танилцуулж, шинэ хуулиудыг хэрэгжүүлэхэд МЭТ, МЭҮНэгж, малчдын оролцоо, эрх үүрэг, хариуцлагын тухай болон эрүүл малын ач холбогдол, эрүүл малаас ашиглаж болох мах, түүхий эдийн нөөц боломж, өнөөгийн байдал, арьс ширийг хэрхэн зөв өвчих, чанарын хамгаалалт хийх, шалгаж хүлээж авах, хадгалах тээвэрлэх стандартуудын талаар тодорхой танилцуулга хийсэн Мөн түүнчлэн энэ жил арьс ширэн түүхий эдийн урамшууллын баримтыг хэрхэн зөв бичиж урамшуулалд хамрагдах талаар танилцуулсан.