Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан спортын 5 төрөлт тэмцээнд оролцлоо.

"ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭР - 90

Монгол Улсад орчин цагийн Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулагдсан “ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭР – 2024” спортын таван төрөлт тэмцээн 4 өдрийн турш үргэлжилж, шилдгүүдээ шалгаруулснаар амжилттай өндөрлөв.

Сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис, шатрын төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia болон тус салбарын мэргэжлийн холбоод, 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагын тамирчдаас бүрдсэн шилдэг 14 багийн тамирчид хурд хүч, билэг оюунаараа өрсөлдсөн бөгөөд МАШҮХолбооны гишүүн байгууллагуудаас төрөл тус бүрт оролцлоо.

Амжилтуудаас дурьдвал:

Шатарын эмэгтэй төрөлд:

Эм жи эл гоёл ХХК-ийн ажилтан Д.Энхцэцэг алтан медаль

Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд:

Торгон шир бэлтгэл ХХК-ийн баг тамирчид хүрэл медаль

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:

Торгон шир бэлтгэл ХХК-ийн баг тамирчид мөнгөн медаль

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:

Торгон шир бэлтгэл ХХК-ийн баг тамирчид алтан медаль

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:

Торгон шир бэлтгэл ХХК-ийн баг тамирчид алтан медаль

Тэмцээнд баг тамирчдаа цаг зав гарган оролцуулсан гишүүн байгууллагууддаа баярлалаа. Их эргэлт, Яармаг, Хорол коллекшн, Эм жи эл гоёл, Торгон шир бэлтгэл компаниуддаа баярлалаа.

Эргэлтээр ирсэн Фучер холдинг, Монланс компаниуддаа баярлалаа.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан MITUF - Mongolian Industry Trade Union Federation хамт олонд баярлалаа.