Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд арьс ширний салбарт ажиллалаа. Арьс шир боловсруулах Мон Ирээдүй ХХК, Гутал үйлдвэрлэгч Бест шүес ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонслоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол малын арьс, ширийг боловсруулан нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргах эрхэм зорилготой “Мон-Ирээдүй” ХХК-ийн арьс, боловсруулах үйлдвэрт ажиллалаа.

Тус үйлдвэр малын гаралтай түүхий эдийг чанарын өндөр түвшинд боловсруулж, бог малын арьсаар зөөлөн савхи, гутал эдлэлтийн зориулалттай шевро, гутлын дотор, бод малын ширээр гутал, цүнх, жижиг эдлэлийн шир боловсруулан дотоодын зах зээлд нийлүүлж байна. Харин хагас гүн боловсруулсан арьс, ширийг Итали, Испани, Турк, Япон, Вьетнам зэрэг улсруу экспортод гаргаж байна.