Гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын уралдаан амжилттай болж өнгөрлөө

2019.10.20-ны өдөр МАШҮХолбоо Дархан минж ХХК-ийн дэмжлэгтэйгээр ДМ шүес гутлын үйлдвэрийн байранд "Гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын уралдаан" зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Уралдаанд 12 компаний 12 баг тамирчид оролцлоо.

Уралдааны шүүгчээр:

1. МАШҮХолбооны УЗ-ийн гишүүн, Хос Аз ХХК-ийн захирал Н.Зоригт

2. МАШҮХолбооны УЗ-ийн гишүүн, Би энд Би Эс ХХК-ийн захирал Б. Батжаргал 

3. Гутал дизайны багш Б. Эрдэнэчимэг нар ажиллалаа. 

Уралдаанд оролцсон 12 багаас: 

3-р байранд ЧИГ ХХК-ийн баг 

2-р байранд БЕСТ ШҮЕС ХХК-ийн баг 

1-р байранд Цомын эзнээр ХОРОЛ КОЛЛЕКШН ХХК-ийн багийнхан тодорлоо. 

 

Уралдаанд идэвхи зүтгэлтэй оролцсон: УЭДС-ийн оюутнууд, L коллекц, иргэн З.Шинэбаяр, Б. Энхханд, Хэнтий аймгаас оролцсон А. Алтан-Од, Дархан минж ХХК-ийн баг, ШШГЕГазрын Газар ивээл ТӨААТҮГазрын баг, Дарь шүес, иргэн Э. Энхмөнх нарт талархаж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье.