Арьс ширний салбарын залуучуудын санаачлагаар

МАШҮХолбооны гишүүн байгууллагуудад ажилладаг болон удирддаг залуучуудын санаачлагаар 350 м явган замын ажил хийгдсэн болно. Залуучууд санаачилснаар эхний ээлжинд арьс ширний хашаанд 2 газар мини цэцэрлэгт хүрээлэн тохижуулах санал гаргасан. 2021.05.22-ны өдөр МАШҮХолбооны байранд залуучуудад зар хүргэн, тэдний саналыг тусгасан уулзалт болсон. Голлон хариуцаж ажиллах багт Т.Рэгзэдмаа, Д. Уранчимэг, Э. Орхон, Б. Мөнхзул нар ажиллалаа. Уулзалтаар 200 м газарт явган зам барих талаар санал нэгдэж, бүгд хөрөнгө хуримтлуулж ажил эхлэхээр тохирсон. Үйлдвэрүүдээс хөрөнгө гаргахгүйгээр зөвхөн залуучуудын хүрээнд хандив цуглуулж ажил эхлэхээр болсон. 2021.08.03-ны байдлаар орсон орлогыг танилцуулбал: АЖЛЫН ЯВЦ Эхний ээлжинд Уранчимэг хийх багуудтай утсаар холбогдож, хэрэглэгдэх боржуур, хавтангийн үйлдвэрүүдээр биечлэн очиж танилцан, цаг тухайд нь багийн гишүүдэд танилцуулж ажилласан. 6-7 баг ирж үзсэнээс эхний ээлжинд ахимаг насны хүмүүстэй баг 2021.07.01-ний өдөр Ерөөлт интернэшнл ХХК-ийн гадаанаас ажил эхэлсэн. Үйлдвэрүүдээс ачаа бараа буулгах талаар хүн хүч шаардлагатай байсан. Үйлдвэрүүд амарсан байсан тул хүн хүчний туслалцаа бага байсан. Эхний баг 2021.07.10-ныг хүртэл 50 м газар явган зам хийж өгч ажлаа дуусгаад цаашид ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн. Наадмын олон өдрийн амралт үргэлжилсэн учир 2021.07.08-ны өдрөөс шинэ баг ирж ажиллаж, 2021.08.03-ны өдөр хүртэл бүрэн ажиллаж 350 м газарт явган замын ажил хийгдэж, бидний төлөвлөснөөс 150 м газарт илүү зам тавигдсан болно. Нийт 350 м газарт явган зам тавигдсан. Үйлдвэрүүдийн орох гарах хэсэгт хэвтээ боржуур тавигдсан болно. Ажил гүйцэтгэх хугацаанд хүн хүч, хоол ундаар тусалсан Баянгонгор, Мөнх шинэ од, Батдүмбээ компаниуддаа, Техник туслалцааны дэмжлэг үзүүлсэн Их эргэлт ХХК, Мон Ирээдүй ХХК-ууддаа баярлалаа. Ажилчдыг байршуулах байраар хангасан Хатан төгөл ХХК-даа баярлалаа. Арьс ширний салбарын ажил хийсэн гэдэг утгаар нь нийт ажилласан 20 ажилтанд 10 ш савхин бээлий, 10 түрийвч ажилчдад өглөө. Бүтээгдэхүүний хандив өгсөн Мон глобес ХХК-ийн захирал Батбаяр, Бэсүд брэндийн захирал Сүхээ нартаа баярлалаа. Мон Ирээдүй ХХК өөрсдийн санаачлагаар гаднах зам талбайгаа тохижуулан 2,5 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийн, нийгмийн хариуцлагаа ухамсарласан болно. Багийн гишүүд болох Т.Рэгзэдмаа, Д. Уранчимэг, Б. Мөнхзул, Э. Орхон нартаа цаг заваа зохицуулан ажилласанд баярлалаа. Хандив өгсөн залуучууддаа бүр их баярлалаа. Сэтгэл гарган ажилласан, тусалсан дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. 2021.08.04-ны өдөр арьс ширний зэргэлдээ үйлдвэрүүдэд хариуцсан хэсгийг нь хүлээлгэн өглөө. Цаашид эвдрэл гэмтэл гарвал тус компани хариуцаж засварлаж байхаар тохирлоо.