Боловсруулах үйлдвэр

Ураннинж ХХК

2002 оноос хойш өөрийн үйлдвэрийн байрандаа монгол гэрийн эсгий хийж эхэлсэн ба дотоодын гэр хийдэг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст нийлүүлдэг. Мөн 2011, 2012 онд Мянганы Сорилтын Сангаас явуулсан “Цэвэр Агаар” төсөлд шалгарсан компаниудад гэрийн эсгий туургыг стандартын дагуу бэлтгэн нийлүүлэгчээр ажиллаж байсан.Анх 5 ажилчинтайгаар гэрийн эсгий хийж эхэлсэн ба 2006 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчлэн хүчин чадлаа нэмж ажлын байрыг нэмэглүүлсэн болно.Өнөөдрийн байдлаар нийт 25 ажилчинтай гурван ээлжээр өдөрт 250 м эсгий үйлдвэрлэн 1м эсгийг 8000 – 10000 төгрөгийн хооронд дотоодын зах зээлд нийлүүлж байна. Манай компанитай хамтран ажилдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүс манай бүтээгдэхүүнийг авч дадсан ба байнгийн найдвартай түншүүдтэй болсон.Өнөөдрийн байдлаар нийт 21 аймагт түүхий эд авах цэгтэй ба Улаанбаатар хотын арьс ширний үйлдвэрүүдээс гардаг зовад ноосыг гэрээ хийн жилийнхээ түүхий эдийг бэлтгэн тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

ХАЯГ: СХД, 20-р хороо, 013-р цэргийн ангийн баруун талд ХД-ын 162 тоот

Утас: 98111103, 96662799, 96001042

E-mail: [email protected]

- Хаяг: Монгол улс Улаанбаатар хот - Утас: 96442799

 

 

 


Хүсэлт илгээх