card
Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Дархан савхи ХХК

Дархан савхи ХХК нь 2001 онд савхин хувцасны үйлдвэрлэл худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан аймгийнхаа болон орон нутгийн хэрэглэгчдийг загвар, чанарын шаардлага хангасан савхин бүтээгдэхүүнээр хангасаар байна. 2014 оноос эхлэн савхин цүнх үйлдвэрлэн борлуулж байна. Мөн өвөл болон зуны улиралд ажилгүй сул зогсдог байсныг больж өвлийн улиралд нэхий дотортой савхин дээл куртка, зуны улиралд савхин цүнх өөдсөөр жижиг эдлэлүүд хийж 4 улиралын турш үйлдвэрлэлээ явуулдаг болоод байна.Савхин хувцас болон савхин цүнх үйлдвэрлэн өөрийн үйлдвэрийн байр болон Дархан их дэлгүүрт худалдан борлуулж байна. Мөн хөдөө орон нутгуудаар үзэсгэлэн худалдаанд байнга оролцож бүтээгдэхүүнээ таниулсаар байгаа. Дархан савхи ХХК нь Захирал 1, нягтлан бодогч 1, борлуулалтын менежер 1, эсгүүрчин 2, оёдолчин 5, туслах ажилтан 1 гэсэн орон тоотойгоор үйлдвэрлэлээ явуулж байна. Цаашдаа орон тоогоо нэмэгдүүлэн өөдсөн бүтээгдэхүүний тасаг нээн ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

-Үйл ажиллагааны чиглэл: Савхин хувцас 

-Хаяг: Монгол улс,Дархан-Уул аймаг,Дархан хот

- Утас:99378301

   


Хүсэлт илгээх