card
Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

"Дархан Минж" ХХК

Монголын томоохон нэхий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бөгөөд нэхий дээл, нэхий гутал, ажлын болон тусгай зориулалтын хувцас үйлдвэрлэдэг.“Дархан Минж” ХХК нь анх 1992 онд монгол хонины нэхийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болох нэхий дээл, эдлэл үйлдвэрлэдэг бөгөөд салбартаа тэргүүлэгч үндэсний үйлдвэрлэгчдийн нэг юм. Өнөөдрийн байдлаар бид арьсыг хагас болон бүтэн боловсруулах, нэхий бэлэн гадуур хувцас, эдлэл, гутал, ажлын болон тусгай зориулалтын хувцсыг үйлдвэрлэн борлуулахаас гадна нэхий эдлэлд цэвэрлэгээ ба нөхөн сэргээлт хийх үйлчилгээ эрхэлж байна. "Дархан Минж " ХХК-ийн Дархан хотод байрлах боловсруулах үйлдвэр нь жилдээ 250 000 ширхэг нэхий боловсруулж, 20000-35000 ширхэг нэхий дээл,бусад нэхий эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай.Бид Монгол нутгийнхаа байгал цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон монгол хонины нэхийг орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар эх орондоо боловсруулан, чанар стандартын шаардлага хангасан чанарлаг, загварлаг нэхий дээл, эдлэл үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд худалдаалж байна. Бид дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлэн үйлчилүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өнгө болоод загварын өргөн сонголттой, бүхий л насныхан хэрэглэгч болохуйц ЧАНАРтай бараа,бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Улаанбаатар хот, БЗД, 13-р хороолол, 
18-р хороо Дамдинсүрэнгийн гудамж, Өөрийн байр

Утас : +976-70152525
Факс: +976-70152565

Веб: www.darkhanminj.mn 
E-mail: [email protected]


Хүсэлт илгээх