Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

"Дөрвөн Булаг Увс" ХХК

"Дөрвөн булаг Увс ХХК" Увс аймагт Арьс шир ,Гутал, Эсгий, Эсгий эдлэл ,Хөнгөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компани юм.Манай компаний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдэж үйлдвэрийн хүчин чадал бүтээгдэхүүний нэр төрөл ,тоо хэмжээг байнга өсгөн нэмэгдүүлсээр байна. 2008 оноос өдөрт 75м эсгий үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтанд оруулсан бөгөөд 2010 онд эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмж стандарт хангасан эсгийний үйлдвэрийн ажлын байр барьж өдөрт 300м эсгий үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр ашиглалтанд оруулж ажиллуулж байна.Манай арьс ширний үйлдвэр Өмнөд Солонгос улсруу хагас боловсруулсан 90.000 ямааны арьс одоогийн байдлаар 6 удаагийн экспортийг амжилттай хийж Солонгос улсын “IN WORL CO” LTD болон “DONGSEO” LTD Компаниудтай түншилж байна. «Цаашид тус Улсруу эцсийн бүтээгдэхүүн болгоно экспортлох мөн импортийн барааг орлох бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна.Манай компани 1999 онд улны хөх шир үйлдвэрлэх зориулалттай 4 ажилчинтай үйл ажиллагаа эхэлсэн. Улмаар 2001 оноос үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж гутлын дээд биеийн арьс боловсруулах тоног төхөөрөмж , техник технологи суурилуулж ажлын байраа өргөтгөсөн бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ цагаан ултай гутал үйлдвэрлэх 6 хүний орон тоотой жижиг ,цех нээн ажиллуулж эхэлсэн. Одоо 4 үйлдвэр 40 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. -Гутал үйлвэрлэл -Эсгий үйлдвэрлэл -Арьс шир боловсруулах -Хөнгөн оёдол/Тэмээ хонины ноосон хөнжил.

Web: www.durvunbulag.mn

E-mail: [email protected]

Утас:95866262

Хаяг: Увс аймаг Улаангом сум

 


Хүсэлт илгээх