Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

"Дархан Нэхий" ХК

“Дархан Нэхий” ХК нь Монголын нийт ард түмэндээ өөрийн бүтээгдэхүүнээ “хамгийн чанартайг хамгийн хямд үнээр” хүргэхийг зорьж ажилладаг билээ. Энэ зорилгын хүрээнд Монгол Улсад ажиллаж байгаа байгууллага хамт олонд манай компани Засгийн газрын 278-р тогтоолоор Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн дагуу ажлын гутал, хувцасыг их хэмжээгээр үйлдвэрлэж байгууллага хамт олонд түргэн шуурхай нийлүүлэн ажиллаж байна. Бид нэхий, савхи, арьсан дээл, гутлуудаа ХҮҮГҮЙ, УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ, 3-6 сарын хугацаанд цалингаасаа хуваан төлөх нөхцлөөр худалдан авах боломжийг танай байгууллагын хамт олонд олгож байна.

  • Дархан нэхий хувьцаат компани нь 1972 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр .
  • Евро стандартад нийцсэн, байгальд ээлтэй, эко технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд экологийн шаардлага хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн болох нэхий дээл, гутал, нэхий бүтээгдэхүүн, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн худалдаалж байна.
  • Манай бүтээгдэхүүнийг таашаан хэрэглэдэг хэрэглэгчдээ дэмжих үүднээс өөрийн нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам ойртуулан үйлчилж байна.

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хорооллын эцэс, Нэхий Плаза Төвийн 1-р Давхарт, Арьс ширний төрөлжсөн дэлгүүр.

Цагийн хуваарь: 10:30-20:00 

Утас: 9118-9990


Хүсэлт илгээх