card
Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Ивентус ХХК

Манай компани нь 2011 онд Д.Мөнхбаяр, Д.Эрдэнэчимэг нарын санаачлагаар 2 гишүүнтэйгээр байгуулагдсан. Компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад, худалдаа, туслах үйл ажиллагааны чиглэл нь  бэлэн хувцасны худалдаа, оёдлын үйлдвэрлэл, хувцас захиалга, засвар юм. Савхин хувцасыг дадлага туршлагатай дизайнер, оёдолчин, эсгүүрчдийн чадварлаг хамт олон үйлдвэрлэн, бараа бүтээгдэхүүнээ өөрийн компанийн “A PLUS” брэндийн нэрээр зах зээлд гарган борлуулдаг. “A PLUS” брэндийн барааны тэмдэгийг  Монгол улсын барааны тэмдгийн гэрчилгээг аван баталгаажуулсан. Манай компанийн зорилго нь хүний биед харш нөлөөгүй, чанар стандартын шаардлага хангасан түүхий эд материалаар хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн шинэлэг загвараар үйлдвэрлэлээ явуулж зах зээлийн бодит үнийн бодлогыг баримтлахад оршино.Манай компани нь нийт ажиллагсдынхаа 70 гаруй хувийг мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлээрээ олон жил Монгол савхи ХХК, Монгол шевро, Савхин жижиг эдлэлийн үйлдвэр гэх зэрэг савхин эдлэлийн оёдлын үйлдвэрүүдэд ажиллаж ирсэн ажлын туршлагатай  хүмүүсээр хамт олноо  бүрдүүлсэн.

Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Армоно корпорацийн байр, 2-р давхар 209тоот, УБ

Утас:99078681

Цахим хуудас:[email protected]


Хүсэлт илгээх