card
Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Табуко ХХК

Табуко ХХК-ны захирал Б.Энхбаатар миний бие 1995 оноос хувиараа арьсан жижиг эдлэлийг сонирхон эрхэлж 1996-2007 онд Буянт анд, Монгол Алтай зэт ХХК-иудад хувь нийлүүлэн хамтран ажиллахдаа гүйцэтгэх захирал, менежер технологч, загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаад 2008 оны 3-р сараас бие даан тус компанийг байгуулсан.

Эрхэм зорилго:Үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэн, үндэсний үйлдвэрийн барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн үйлдвэрлэл бий болгон дотоод гадаад зах зээлд тодорхой байр сууриа олох.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд:Тус үйлдвэр нь манай улсад боловсруулсан арьс шир түүхий эдийг ашиглан эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх төрлийн цүнх, түрийвч, аяны цүнх, үүргэвч, ангийн буу болон тусгай тоноглолын гэр, бүс тэлээ, захиалгын үйлчилгээ, жижиг эдлэлийн засвар зэрэг бүтээгдэхүүн ба үйлчилгээг явуулдаг.

Байгууллагын хаяг:Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 3-р хороо токиогийн гудамж, 55-р байр, 

Утас:99865058


Хүсэлт илгээх