Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

"Баян цагаан нуур" ХХК

“Баянцагаан нуур” ХХК
Манай “Баянцагааннуур” ХХК нь 2005 онд анх гутлын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компаний урлаж хийсэн ажлын болон гоёлын 100-гаад нэр төрлийн гутал нь олон түмний таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан./авсан шагнал урамшуулал зураг/
Манай компаний гол зорилго нь бүх төрлийн аюулгүй ажиллагааны ажлын гутал болон гоёлын гутлуудыг сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн давуу талыг гар ажиллагаатай уялдуулан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, захиалагчид хямд үнээр хурдан шуурхай нийлүүлэхэд оршино.
Бид гутлын гол түүхий эд болох арьс ширийг дотоодын шаардлага хангасан цех, үйлдвэрүүдээс нийлүүлж үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллаж байна.
Мөн бид бусад дотоодоос хангах боломжгүй арьс,шир, уллагааны материалыг дэлхий даяар гутлын материал экспортлодог ОХУ-ын зарим хотуудаас болон БНХАУ-ын Гуанжу хотоос шууд үйлдвэртээ нийлүүлдэг болохоор манай үйлдвэрлэсэн гутал олон улсын стандартын шаардлага хангасан бат бөх чанартай, эдэлгээ удаантай, ус чийг татахгүй зэрэг чанарын давуу талуудтайгаас гадна үнэ хямд болохыг баталж байна.

Хаяг:Монгол, Улаанбаатар хот, БЗД 2-р хороо 26-р байрны өргөтгөл

Утас:99190879, 99238179, 99190164, 95152856, 99330717, 99766883


Хүсэлт илгээх