card
Саран гоёл ХХК

Саран гоёл ХХК

Цэргээс халагдаж ирсэн залуухан эр гутлын үйлдвэрт орж ажилласнаар энэ байгууллагын түүх эхэлжээ. Саран гоёл гутлын үйлдвэрийн үүсгэн байгуулагч, захирал Б.Гомбодорж нь 1982 оноос эхлэн гутлын үйлдвэрт ажиллаж байгаад 2000 оноос гутал үйлдвэрлэлийн бизнест орж өнөөдрийн компанийхаа үндэс суурийг тавьсан юм. 2011 онд албан ёсоор аж ахуйн нэгж болж 20оод хүнийг ажлын байраар хангажээ. Үйлдвэрлэлээ эсгүүр, оёдол, уллагаа болон өнгөлгөө тосолгоо гэсэн үе шаттайгаар явуулдаг бөгөөд өдөрт 30 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийт бүтээгдэхүүний дийлэнхийг хромон гутал эзэлдэг бөгөөд монгол загварын эрэгтэй эмэгтэй, хүүхдийн ээтэн гутал, нохой гутал зэргийг улирлын чанартайгаар үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэсэн нохой гутлаа хойд хөрш болох Оросын холбооны улсад нийлүүлж байсан бол монгол загварын ээтэн гутлаа Хятад улсад борлуулж байсан арвин туршлагатай хамт олон юм. Гутал урлах түүхий эдийнхээ арьс шир зэргийг дотоодын боловсруулах үйлдвэрээс авч хэрэглэдэг бол ул, утас зэргээ гаднаас оруулж ирдэг. Тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Нарантуул олон улсын худалдааны төвийн 55-р лангуунд худалдаалагддаг бөгөөд аливаа албан байгууллагын саналаар бүх төрлийн гутлыг үйлдвэрлэн гаргахдаа бэлэн байгаа юм. Орон нутгийн малчин хөдөлмөрч иргэддээ зориулан малчдын гутлыг мөн үйлдвэрлэж байсан бөгөөд энэ ондоо багтаагаад цэвэр арьсан, 100 хувь гар аргаар уралсан чийг татахгүй сайн чанарын хүүхдийн гутал үйлдвэрлэхээр ажиллаж байна. Саран гоёл компани нь техник технологоо сайжруулан олон улсын чанар стандартад нийцсэн олон төрлийн гутал үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах хэтийн төлөвлөгөөтэй. Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 10-р хороо, Зүүн Баян уулын 10-19 Утас: 88009139, 99890528, 99146540, 88188642

Дэлгэрэнгүй
ГУТЛЫГ ДЭЛХИЙН СТАНДАРТААР МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ “ХОС АЗ” ХХК

ГУТЛЫГ ДЭЛХИЙН СТАНДАРТААР МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ “ХОС АЗ” ХХК

Монгол улсад байгуулагдсан гутлын анхны хувийн үйлдвэр нь “Хос Аз” компани юм. Энэ үйлдвэр нь анх 2005 онд байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй арав гаран жил ажиллан монгол түмнийхээ гутлын хэрэгцээний нэгээхэн хэсгийг хангасаар байна. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер, техникийн ажилчид нийлээд 80 аад ажлын байртай болжээ. Тэд өнгөрсөн жил өөрийн хөрөнгөөр Итали, Тайвань улсын компьютер удирдлагатай, өндөр чадлын техник тоног төхөөрөмжөөс бүрдсэн 2 дахь үйлдвэрээ нээгээд байна. Ингэснээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн гээд олон давуу талтайн дээр жилдээ 100 мянган хос гутал хийх хүчин чадалтай болжээ. Нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг нь хөдөлмөр хамгааллын зориулалттай гутал эзэлдэг байсан бол 2 дах үйлдвэр нээгдсэнээр эрэгтэй эмэгтэй хүүхдийн спорт гээд олон улсын чанар шаардлагад нийцсэн Монгол брэндийн гутлууд үйлдвэрлэх боломжтой болж байна. Монголчууд хүүхдийн хөлийг дулаан байлгах чийгтэхгүй байлгах тал дээр ихээхэн анхаардаг. Тэгвэл Хос Аз компани нь Монгол, Италийн цэвэр арьс шир, нэхий болон гутлын үйлдвэрлэлд шинээр хэрэглэгдэж байгаа хөвөн даавуун, гал усанд тэсвэртэй материал ашиглан Европ Стандартын Монгол хүүхдийн гуталны шинэ коллекцоо гаргаад байна. Энэ загвараа Итали улсын нэрт зохион бүтээгч Ж.П.Папатай хамтран гаргасан бөгөөд эдгээр загваруудаа Япон улсад нийлүүлэхээр ажиллаж байна. Цаашид монголын “Хос Аз” ХХК-ийн брэнд гутлууд дэлхийн өнцөг булан бүрт хүрч танигдахыг хүсье. “Хос Аз” ХХК-ийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 2-р хороо АШҮН хашаа 187/1, “Хос Аз” ХХК-ийн байр, Шуудангийн хайрцаг 36/64 Утас: 99804781, 99662943, 88677326 Утас/Факс: 11-342315

Дэлгэрэнгүй
М.Золзаяа: Манай хүүхдийн, арьсан гутал 50 мянган төгрөгийн үнэтэй

М.Золзаяа: Манай хүүхдийн, арьсан гутал 50 мянган төгрөгийн үнэтэй

М.Золзаяа: Манай хүүхдийн, арьсан гутал 50 мянган төгрөгийн үнэтэй

Дэлгэрэнгүй
“Арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүн 2015” үзэсгэлэн

“Арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүн 2015” үзэсгэлэн

“Арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүн 2015” үзэсгэлэнг 9 дэх жилдээ 10-р сарын 15-аас 19-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд болно.

Дэлгэрэнгүй
Монгол шевро ХК

Монгол шевро ХК

Монгол шевро ХК

Дэлгэрэнгүй
#MadeInMongolia S2E5 Дархан Нэхий ХК | @BloombergTVM нэвтрүүлэг

#MadeInMongolia S2E5 Дархан Нэхий ХК | @BloombergTVM нэвтрүүлэг

#MadeInMongolia S2E5 Дархан Нэхий ХК | @BloombergTVM нэвтрүүлэг

Дэлгэрэнгүй
Баялаг бүтээсэн 25 жил Дархан минж ХХК

Баялаг бүтээсэн 25 жил Дархан минж ХХК

Баялаг бүтээсэн 25 жил Дархан минж ХХК

Дэлгэрэнгүй
TV25 Амжилт

TV25 Амжилт "Дархан Минж ХХК" захирал Б.Баянжаргал

TV25 Амжилт "Дархан Минж ХХК" захирал Б.Баянжаргал

Дэлгэрэнгүй
Монголын арьс ширний салбарын талаар

Монголын арьс ширний салбарын талаар

Монголын арьс ширний салбарын талаар

Дэлгэрэнгүй
Монгол малын арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнээ олон улсад худалдаалж байна SRB LLC

Монгол малын арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнээ олон улсад худалдаалж байна SRB LLC

Монголчууд бид өөрсдөө хөдөлмөрлөж бүтээж ирээдүйн хөгжил дэвшилд хүрнэ. Хэн нэгнийг хүрч ирээд монголд хөгжлийг бий болгож, санхүүгийн чөлөөт орон болгоно гэж хүлээж суух нь бидний хийх зүйл биш юм. Монголыг Монголчууд бид л бүтээнэ гэсэн уриатайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа нэгэн байгууллагыг өнөөдөр онцолж байна. Монгол малын арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын болон гадны зах зээлд нийлүүлдэг энэ байгууллага бол Эс Ар Би юм. Байгуулагдаад 3 жил гаруй болж байгаа ч өнөөдөр 25 хүнийг ажлаар байраар хангасан, гадаадын 3 том орны зах зээлд MR брэндийн цэвэр монгол малын арьсаар хийгдсэн бүтээгдэхүүнээ гаргаж чаджээ. Тэд үйлдвэрлэлдээ зөвхөн эх орныхоо газар шороо, эх байгальд өсч үржсэн монгол үхэр, сарлагийн арьс хэрэглэдэг бөгөөд туслах материалаа солонгосын хамгийн чанартай бүтээгдэхүүнээр хийж гүйцэтгэдэг. Монгол малын арьсаар хийгдсэн бүтээгдэхүүн нь цаг агаарын ямар ч нөхцөлд хэв маяг, хэлбэр хэмжээ, өнгө зүсээ алдадгүй гэдгээрээ давуу талтай юм. Иймээс л Япон, Солонгос, Тайвань зэрэг бүтээгдэхүүний чанар шаардлагад өндөр шалгуур тавьдаг эдгээр улсууд MR брэндийг сонгосон нь лавтай. Монгол арьсан брэндийн 70 гаран төрлийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд өдөртөө 50 ширхэг цүнх үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай чадварлаг хамт олон юм. Цаашид Монголын арьсан эдлэлийн хэрэглээний ихэнх хэрэгцээг хангах, Ази Европын орны зах зээлд монгол малын арьсаар хийгдсэн MR брэндээ таниулах, худалдаалах гээд олон том зорилтыг тавин ажиллаж байна. Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороолол, 60-р байр Монгол арьсан брэнд” үйлдвэрийн нэрийн дэлгүүр, Улсын Их дэлгүүрийн 2-р давхар, Maxmall дэлгүүрийн 2-р давхар Харилцах утас: 88100317, 88050317, 70140317 http://www.mongolbrand.mn/?p=1930

Дэлгэрэнгүй
Н.Зоригт: Дотоодын арьс ширний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай

Н.Зоригт: Дотоодын арьс ширний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай

Н.Зоригт: Дотоодын арьс ширний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай

Дэлгэрэнгүй
Арьс ширний үйлдвэрлэл

Арьс ширний үйлдвэрлэл

Арьс ширний үйлдвэрлэл

Дэлгэрэнгүй
Малын арьс шир бэлтгэл малчдад зориулсан хичээл

Малын арьс шир бэлтгэл малчдад зориулсан хичээл

Малын арьс шир бэлтгэл малчдад зориулсан хичээл

Дэлгэрэнгүй
Монгол брэнд “Дархан нэхий”

Монгол брэнд “Дархан нэхий”

“Дархан нэхий” компаний Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаныхан ус нэвтрүүлдэггүй шир гаргаж авсан нь сүүлийн үеийн технологийн шилдэг ололтын нэг болоод байна. Тэд уг ширээр хийсэн тогоонд акварумын загас тэжээн ажлын өрөөнүүддээ тавьсан нь ихээхэн содон харагдаж байлаа. Малын арьс ширний нэг давуу тал нь ус нэвтрүүлэхгүй атлаа агаар солилцож байдагт оршдог ажээ. Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр “Дархан нэхий” хувьцаат компани 1972 оноос өнөөг хүртэл 45 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үхэр хонь ямаа, сарлагийн wet blue, краст, хувцас гутлын савхи, үслэг нэхий арьс боловсруулахаас гадна нэхий дээл, хувцас, гутал, савхин бүтээгдэхүүн гэх мэт 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дархан нэхий” компани дороо “Нэхий таннери”, “Дархан таннери”, “Нэхий як”, “Нэхий гармент”, “Як трейд”, “Өсөх нэхий” салбар үлйдвэрүүдтэй болж үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлсээр байгаа юм. Дэлхийд химийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Испанийн Cromogenia компаний Монгол дахь албан ёсны цорын ганц төлөөлөгч “Дархан нэхий” компани үндсэн химийн материалуудаа Испани, Оросоос авдаг ажээ. Хоногт 1000 ширхэг буюу жилд 300000 ширхэг бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцээн боловсруулсан арьс, хуулдсан арьсууд үйлдвэрлэхийн зэрэгцээ жилд 1,5 сая хонь ямааны арьс боловсруулж хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэдэг ажээ. Мөн жижиг арьс боловсруулах үйлдвэртээ жилд 200000 ширхэг хурга, ишиг, туулай болон ангийн арьс боловсруулахын зэрэгцээ оёдлын үйлдвэр нь жилд 0,5 сая ширхэг нэхий болон савхин хувцас бүтээгдэхүүн, гутлын үйлдвэр жилд 0,5 сая хос өвөл, хавар намрын гутал үйлдвэрлэж байна.

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх