АРЬС ШИР СПОРТ-2022

Хөнгөн аж үйлдвэрийн ажилчдын өдрийг тохиолдуулан  Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос салбарын ажилллагсдын дунд  спортын 4 төрөлт тэмцээнийг /Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар / 2022.04.09-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тэмцээнд арьс шир боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч зэрэг энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын  нийт 35 багийн 600 тамирчин оролцож байна.

 

Тэмцээний гол зорилго нь: Арьс ширний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллүүлэх, чийрэгжүүлэх, спортын шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах, компаниудын хоорондын харилцааг  нэгтгэхэд оршино.