Хүхэрт устөрөгчийн хийтэй хэрхэн харьцах вэ? (1 модуль)
Арьс шир боловсруулах үйлдвэр, технологийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн ажилчид, менежерүүдэд зориулсан “Хүхэрт устөрөгчийн хийтэй хэрхэн харьцах вэ?” сэдэвт цахим курс нь хүхэрт устөрөгчийн хийн аюул, түүнийг шийдвэрлэх аюулгүй ажиллагааны талаар танилцуулна.
Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь (8 модуль)
Арьс шир, гутлын үйлдвэрт ажлын байранд Анхны тусламж үзүүлэх талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Курс нь анхны тусламжийн хайрцаг, зүрхний шигдээс, түлэгдэх, битүү бэртэх, нүд гэмтэх, цус алдах, химийн осол, цахилгааны ослын үед анхны тусламж үзүүлэх сэдэвт 8 модулиас бүрдэнэ. Сургалтыг зохион байгуулагч: МУЗН
Арьс ширний ээлтэй үйлдвэрлэл (5 модуль)
Энэхүү курс нь арьс шир боловсруулах үйлдвэрийн ажилчид, менежер, сонирхогчид, энэ чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчдад арьс ширний ээлтэй, цэвэр үйлдвэрлэлийн талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Түүнчлэн арьс ширэн түүхий эдийн чанарыг сайжруулах, хамгаалах тухай 2-р модуль нь малчид, мал нядалгааны газрын ажилчид, менежерүүдэд мөн зориулагдсан болно. Сургалтыг зохион байгуулагч: АРМОНО корпораци
Брошур татаж авах Онлайнаар суралцах
Арьс ширний сорил шинжилгээ (5 модуль)
Арьс ширэн бүтээгдэхүүнд стандартын үзүүлэлтийг тодорхойлж, шинжилж баталгаажуулах талаарх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой. Сургалтанд хамрагдсанаар сорилт шалгалт тохируулгын талаарх олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөх дүрэм журмын анхан шатны мэдлэгийг олж авахаас гадна арьс ширэн бүтээгдэхүүний химийн анализийн, физик механикийн шинжилгээг гүйцэтгэх ур чадварыг эзэмших болно. Сургалтыг зохион байгуулагч: АРМОНО корпораци
Брошур татаж авах Онлайнаар суралцах
Гутлын зохион бүтээлт (16 модуль)
Энэхүү курс нь хүний хөлийн онцлогт тохирсон төрөл бүрийн загварын гутал үйлдвэрлэхэд зориулж эсгүүр гаргах тухай онолын мэдлэг, дадал чадвар олгох зорилготой юм. Курс нь 16 модулиас бүрдэх ба багшийн дэмжлэгтэйгээр танхимд дадлагын сургалтай хосолсон хэлбэрээр суралцвал тохиромжтой. Сургалтыг зохион байгуулагч: УЭДС
Брошур татаж авах Онлайнаар суралцах