Цүнх урлаачдын ур чадварын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

ЦҮНХНИЙ УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ ТАЛААР:

 

https://www.youtube.com/watch?v=BgXtYu_RCxU

           

2022.05.01-ны өдөр Монгол шевро ХК-ийн 2-р давхарт Марис трейд ХХК-ийн цүнхний үйлдвэрийн байранд зохион байгуулагдлаа.

Хөдөлмөр аюулгүй байдлын заавар зөвлөгөө бүрэн өгч ажилласны хүчинд ямар нэгэн ХАБ-ын зөрчилгүй өнгөрлөө.

Уралдааны нээлтэн дээр сугалаа явуулж 3 төрлөөс ЭМЭГТЭЙ ОФФИС цүнхний төрөл сонгогдож, бүх оролцогчид тус загварыг хийхээр сонгогдсон. Мон Ирээдүй ХХК-ийн боловсруулсан арьс, Хорол коллекшн дотрын даавууг бэлдэн тавьсанаас сонгон цүнхнүүдээ урласан.

Өглөө 9 00 цагт эхэлсэн уралдаан орой 18 30 цагт 8 багийн 8  цүнх бэлэн болсон. Үдийн хоолыг гаднаас зөөвөрлөсөн. Цайны завсарлагыг бүрэн бэлдэж тавьсан болно.

Шүүгчдээр: Монланс ХХК-ийн захирал Д.Баасан, Пици ХХК-ийн захирал Отгон,  Онли ван ХХК-ийн захирал Т.Энхтөр нар цүнхнүүдийн загвар, зохион бүтээлт, технологи, гүйцэтгэлээр үнэлгээ өгөн нэгтгэн дүнг гаргалаа.

Мэргэжлийн шүүгчдийн дүгнэлтээр;

Тусгай байранд Ц брэндийн баг

3-р байр Хорол коллекшн ХХК-2  

2-р байр Марис трейд ХХК

1-р байр Хорол коллекшн-1 багийнхан шалгарлаа.

МАШҮХолбооны гишүүн байгууллагуудын хандив дэмжлэгээр уралдаан маань сайхан боллоо.

Тэмцээнд түрүүлсэн багуудыг цом, Мон Ирээдүй ХХК-ийн мөнгөн шагнал, Их эргэлт ХХК-аас боловсруулсан арьс ширний 800 мянган төгрөгний эрхээр шагналаа.

 Цаг заваа гарган оролцсон 8 багтаа баярлалаа.

Тохилог үйлдвэрийн байраар хангасан Марис трейд ХХК-ийн хамт олонд баярлалаа. Зохион байгуулахад хандив өгсөн МАОЭНХ, Их эргэлт ХХК, Хорол коллекшн ХХК, Мон Ирээдүй ХХК, Хос арт ХХК, Бар үр бар ХХК, Бату брэнд, Хас гутал ХХК, Баянцагааннуур ХХК, Би жи эйч ХХК, Би энд Би Эс ХХК, УЗ Батсүх, Мөн гүн ХХК, Leather shop, Дархан минж ХХК, Үүлэн гутал ХХК, Хадаа гутал, Түмэншир групп ХХК 22 компанидаа баярлалаа.