Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парктай хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ зурлаа.

АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран “Арьс ширний салбарт ажлын байр нэмэгдүүлэх түлхүүр бодлого” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлгийг Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нээж хэлсэн үгэндээ дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар ажлын байр нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гол зорилго бөгөөд үүнд хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.

Арьс ширний үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, ажлын байр нэмэгдүүлэхэд талуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн нягт хамтран ажиллахаар тогтлоо.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар, “Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Арьс ширний салбарын компаниудын удирдлагууд оролцож, санал бодлоо илэрхийлж, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо. 

2022.06.23