SYL төсөл Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай аймагт…

Хэвлэлийн мэдээ #4

 

Сарлаг маллах шилдэг арга ухаан, өвчин тархах эрсдлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга, арьс өвчих/халимлах арга техник, сарлагийн ширийг хадгалах тухай сургалт  

 

“Монгол Улсын ургамлын аргаар идээлүүлсэн сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүний кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг бэхжүүлэх нь” буюу Тогтвортой Сарлагийн Арьс (Sustainable Yak Leather) төсөл нь SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл юм. Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо нь Тогтвортой Сарлагийн Арьстөслийн оролцогч талуудтай хамтран 5 өдрийн сургалтыг малчид, мал эмнэлгийн мэргэжилтнүүд, мал нядалгааны цехийн ажилчид, түүнчлэн сарлагийнширний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцдогхудалдаачид, наймаа эрхлэгч нарт зориулж зохион байгуулж байна. Гурван чиглэлийн сургалтыг Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг Монгол Улсын нийт сарлагын 81 хувийг эзэлдэг төслийн зорилтот дөрвөн аймаг тус бүрт зохион байгуулагдана.  

1. 5 өдрийн сургалтын хөтөлбөрийг малчдын бүлэг, мал эмнэлгийн төлөөллөөс бүрдэх 25 хүртэл тооны хүнийг хамруулан зохион байгуулж сургалтын үеэр мал амьд байх хугацаанд, мөн түүнийг нядлах үед анхаарч үзвэл зохих гол гол асуудлуудыг онцолно. Үүнд: 

✓ Сайн хүнс, тэжээл;

✓ Малын эрүүл мэндийг хамгаалах;

✓ Мал хамгаалал;

✓ Арьс үсний ноцтой буюу илэрхий өвчин эмгэг (түүнтэй холбоотой согог)-ээс зайлсхийх (эсхүл тэдгээрийг багасгах) зорилготой мал эмнэлгийн үйлчилгээ ашиглах

Энэ сургалтаар эрүүл ахуй шаардлага хангахуйц орчинд нядалгаа эрхлэгчдийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж мал хамгааллын зарчмыг баримталж хүмүүнлэг нядалгаа хийж танилцуулна. 

Сургалтын тов: 

- (2022 оны 11 сарын 14-18), (Аймгийн ХХААГазрын хурлын танхим), Архангай аймаг, Цэцэрлэг хот

- (2022 оны 11 сарын 21-25), (Аймгийн ХХААГазрын хурлын танхим), Хөвсгөл аймаг, Мөрөн хот

- (2022 оны 11 сарын 28 наас 12 сарын 02), (Аймгийн ХХААГазрын хурлын танхим), Баянхонгор аймаг, Баянхонгор хот

- (2022 оны 12 сарын 05-09), (Аймгийн ХХААГазрын хурлын танхим), Өвөрхангай аймаг, Арвайхээр хот

 

2. Таван өдрийн сургалтыг нядалгааны газрын 25 хүртэл тооны ажилтанд зориулан арьс өвчих ба халимлах арга техникийн талаар зохион байгуулна. Сургалтын сэдвүүд:

✓ Нядалгааны өмнөх үзлэг, мал хамгаалал, ХАБЭА ба зөвшөөрөгдсөн байгууламжид нядлах талаар

✓ Арьс өвчих, халимлах ба өөлөх арга техник; зориулалтын тоног төхөөрөмжтэй

✓ Хадгалалт, хөргөх, хөлдөөх, давслах ба хатаах 

Сургалтын тов: 

- (2022 оны 11 сарын 14-18), (шинээр байгуулагдсан мах боловсруулах үйлдвэрт, аймгийн ХХААГ-ын урд талд), Архангай аймаг, Цэцэрлэг хот

- (2022 оны 11 сарын 21-25), (Мах март, мал нядалгаа, мах боловсруулах газарт), Хөвсгөл аймаг, Мөрөн хот

- (2022 оны 11 сарын 28 наас 12 сарын 02), (Баяншувуут ХХК үйлдвэрт), Баянхонгор аймаг, Баянхонгор хот

- (2022 оны 12 сарын 05-09), (Түмний буян далай ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт), Өвөрхангай аймаг, Арвайхээр хот

 

3. 5 өдрийн сургалтын хөтөлбөрийг сарлагын ширний үйлдвэрлэл ба нийлүүлэлтэд оролцдог 25 хүртэл тооны худалдаачид, наймаа эрхлэгч нарт зориулж арьс ширний хадгалалтын асуудлыг онцлон зохион байгуулна. Сургалтын сэдвүүд:

✓ Шинэ болон хадгалсан арьс ширний онцлог шинжүүд;

✓ Савхи  үйлдвэрлэлд ашиглах арьс ширтэй холбоотой байгаль орчны асуудлууд;

✓ Арьс ширний мөшгөх тогтолцоо ба малын бүртгэл, мэдээллийн систем (БМС);

✓ Арьс ширийг ангилах, ялгах, хадгалах ба тээвэрлэх асуудлууд 

Сургалтын тов: 

- (2022 оны 11 сарын 14-18), (Аймгийн ХХААГазар, уулзалтын өрөө 101), Архангай аймаг, Цэцэрлэг хот

- (2022 оны 11 сарын 21-25), (Аймгийн ХХААГазар, уулзалтын өрөө 103), Хөвсгөл аймаг, Мөрөн хот

- (2022 оны 11 сарын 28 наас 12 сарын 02), (Аймгийн ХХААГазар, уулзалтын өрөө 101), Баянхонгор аймаг, Баянхонгор хот

- (2022 оны 12 сарын 05-09), (Аймгийн ХХААГазар, уулзалтын өрөө 508), Өвөрхангай аймаг, Арвайхээр хот

 

Бүх сургалтын туршид мал нядалгаатай холбоотойүндэсний хууль тогтоомжийн шаардлагууд, арьс ширний үйлдвэрлэл, арьс ширийг ангилах/ялгах стандартуудыгтанилцуулна. 

Цаашид шаардлагатай өөрчлөлт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг дэмжих зорилгоор сургалтын дараа төслийн ашиг хүртэгчдэд техникийн зөвлөгөөг бэлтгэж  хүргүүлнэ. 

Хавсралтаар сургалт тус бүрийн урилга, хөтөлбөрийг хүлээн авна уу. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Б.Ууганбаяртай [email protected] цахим хаягаар эсвэл 90808085 дугаараар холбогдоно уу. 

SWITCH-Asia хөтөлбөрийн талаархи нэмэлт мэдээллэл авах бол www.switch-asia.eu веб хуудсанд зочилно уу.