Нийслэлийн эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн арьс ширний салбарт

МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Нийслэлийн эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн Засаг Даргын 2022 оны А/189 дүгээр захирамжаар “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудын удирдлагуудын хамт Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.

Энэхүү төсөл нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд байрлах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн суурь дэд бүтцийг бий болгох төдийгүй 20 дугаар хорооны одоогийн байгаа бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийн үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

2023.03.17

http://emeeltpark.mn/archives/6456