БНЧех улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ян Вытопил арьс ширний салбарт

БНЧех улсын Засгийн Газар, Чехийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг санхүүжүүлж, “Баянгонгор” ХХК-ний Ноос угаах үйлдвэрт “Хаанзаа” ХХК-ийн барьсан Бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн төслийн гэрээнд гарын үсэг зурах нээлтийн үйл ажиллагаанд БНЧех улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ян Вытопил, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т. Баярсайхан нар оролцож, гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү үйл ажиллагааны дараа элчин сайд төлөөлөгчдийн хамт “Монгол Шевро” ХК, Марис трейд ХХК, “Хос Аз” гутлын үйлдвэрүүдээр зочиллоо.

 

2023.03.09