МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОО ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ, ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөл арьс шир, завод ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх болон үйлдвэрүүдийн одоо эзэмшиж байгаа газрыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дахин төлөвлөх чиглэлээр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нар хамтран ажиллах гэрээ байгууллаа
Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулагдах нь арьс ширэн түүхий эдийн гүн боловсруулалтын түвшинг 50 хувиар нэмэгдүүлж, нийт боловсруулах арьс ширнийхээ 80 хувийг гүн боловсруулах боломжтой болно. Ингэснээр жилд 1.0 сая хос гутал үйлдвэрлэж байгаа одоогийн үйлдвэрлэлийн хэмжээ 3.0 сая хос гутал болж 3 дахин нэмэгдэнэ. Мөн сүүлийн үеийн техник, технологид суурилсан технологийн бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор, одоогийн технологийн бохир усны цэвэршүүлэлтийн түвшингөөс 3-4 дахин цэвэршүүлж нэмэгдүүлэх боломжтой.
Арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийн төвлөрөл нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлаж байгаа нь хотын төвлөрөл, замын түгжрэлийг үүсгэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бөгөөд "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-руу шилжих нь төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалт, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дахин сэргэлтийн шинэ эрин эхэлж үйлдвэрүүдиийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач боломжтой.
МАШҮХолбоо
2023.04.20