Завхан аймгийн Улиастай, Баянтэс, Сонгино, Сантмаргац, Нөмрөг, Эрдэнэхайрхан сумдад МАШҮХолбооноос боловсруулах үйлдвэрлэл хариуцсан дэд ерөнхийлөгч М.Бат-Очир ажиллалаа.

Швейцарийн хөгжлийн агентлаг “Ногоон алт, малын эрүүл мэнд”  төслийн хүрээнд төслийн багийнхантай Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Холбооны дэд ерөнхийлөгч М.Бат-Очир 2018.10.03-наас 2018.10.08 хүртэл 5 хоногийн хугацаанд Завхан аймгийн Баянтэс, Сонгино, Нөмрөг, Сантмаргац, Эрдэнэхайрхан сумдад “Арьс ширэн түүхий эдийн бэлтгэл, чанар байдал, цаашид анхаарах асуудлууд, арьс ширэн түүхий эдээ үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн малчид, мал бүхий иргэдэд олгох урамшууллын 2016, 2017 оны дүнгийн талаар” сургалт, танилцуулга хийв.

Сургалт, зөвлөгөөнд “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслөөс дараах хүмүүс оролцов:

  1. Л.Даваасүрэн       ХХААХҮЯамны МЭЕГазар   мэргэжилтэн
  2. Д.Сэржмядаг        УМЭАЦТөв лаборатори       эрхэлэгч
  3. Ч.Бадрахзул         УМЭАЦТөв лаборатори       мэргэжилтэн
  4. Н.Чойсүрэн          Дижитал медик  ХХК            мэргэжилтэн
  5. М.Бат-Очир          МАШҮХолбооны дэд ерөнхийлөгч

Завхан аймгаас дараах хүмүүс хамтран оролцов.

  1. Н.Чимэддорж   Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга
  2. Н.Хулан           Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн
  3. Ц.Цэрэнмягмар  Аймгийн АБАХ-ын мэргэжилтэн

Орон нутагт томилолтоор ажиллахад Улаанбаатар – Завхан – Улаанбаатар чиглэлд Хүннү Эйр компаны онгоцоор, Улиастай – Нөмрөг – Баянтэс – Сонгино – Сантмаргац – Эрдэнэхайрхан –Улиастай сумдын чиглэлд автомашинаар тус тус явж ажиллав.

Сумдад дараах хөтөлбөрөөр сургалт, зөвлөгөөн зохион байгуулав.

  1. Швейцарийн хөгжлийн агентлаг “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн шугамаар төсөл хэрэгжиж буй сумдад мал, малаас гарах түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох лабораторийн багаж төхөөрөмж, малын угаалга тарилгын зарим багаж хэрэгсэл хүлээлгэн  өгөх
  2. Арьс ширэн түүхий эд бэлтгэлд түүхий эдэд гарч байгаа гэмтэл, согог, түүнээс урьдчилан сэргийлэх арга технологи, түүхий эдийн чанар хамгаалах арга, технологийн талаар хийсэн кино бичлэгийг үзүүлж, арьс ширээ үндэсний боловсруулах үйлдвэрт 2016, 2017 онуудад төсөл хэрэгжиж буй сумдын малчдаас нийлүүлсэн дүн, цаашид анхаарах асуудлууд, мөн зарим сумдад  тухайлбал Эрдэнэхайрхан суманд төсөл хэрэгжүүлж буй МАШҮХолбооноос арьс ширэн түүхий эд бэлтгэхэд чанар хамгаалахад хэрэглэх “Арьс шир халимлах зориулалтын вандан”-г   хүлээлгэн өгөх
  3. Малын халдварт болон шимэгчдээс үүсэх өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга технологи

Сургалт дараах сумдад зохион байгуулагдав.

  1. Нөмрөг суманд  /Төсөл хэрэгжих сумдын жагсаалтад ороогүй боловч ХХААХҮЯамнаас өгсөн чиглэлээр оролцов/

Сургалтад хамрагдсан  нийт хүмүүс  35

  1. Баянтэс сум

Сумын засаг дарга А.Доржцэмбэ, малын эмч А.Баярбат нар хүлээн авч сургалт зохион байгуулав. Баянтэс сум 4 багтай, баг бүрээс 15 нийт 60 хүн  хамрагдав. Баянтэс  суманд сургалт дээрх хөтөлбөрийн дагуу  явагдаж дараах асуулт, хариулт гарав.

  • Суманд мал эмнэлгийн тасаг байгуулах асуудал удаашралтай байгаа
  • Малын угаалга, тарилга хийх багаж төхөөрөмж дутагдалтай байдаг
  • Арьс шир,  ноосны  урамшуулал зарим малчдад олгогдохгүй байгаа
  • Мал эмнэлэг байгуулах стандарт ойлгомжгүй байгаа
  • Мал угаалга, тарилга хийх зориулалтын хашаа хүрэлцэхгүй байгаа талаар тус тус асууж хариулт өгөв.
  1. Сонгино суманд /төсөл хэрэгжиж буй сумдын жагсаалтад ороогүй боловч ХХААХҮЯамнаас өгсөн чиглэлээр оролцов/

Сургалт, зөвлөлгөөнд нийт 42 хүн хамрагдав.

Сургалт, зөвлөлгөөнд  дараах санал гарав.

  • Сонгино сумыг төсөл хэрэгжих сумын жагсаалтад оруулж  өгөх
  • Суманд малын эмч байхгүй байгааг холбогдох газар анхаарч даруй малын эмчтэй болгох
  • Малчид, мал бүхий иргэдэд олгож буй урамшууллыг цаашид үргэлжлүүлэн олгох
  • Малын эмчгүй байгаа тул малын угаалга, тарилга цаг тухайдаа хийгдэж чадахгүй байгаа
  • Завхан аймаг малын гоц халдварт өвчны голомтгүй аймаг тул Солонготын даваа болон аймгийн баруун хил дээр хяналт тогтоох зэрэг санал гарав
  1. Сант маргац суманд

Сумын засаг даргын тамгийн газрын дарга С.Сүхбат хүлээн авч сумын СБАХ- тай хамтран зохион байгуулав

Сургалт хөтөлбөрийн дагуу явагдаж 53 хүн оролцов.

Сургалтад дараах асуулт, санал гарав

  • Сумын малд угаалга, тарилга, туулгалт хийгдэж байгаа боловч хүрэлцээ хангалтгүй байгаа
  • Суманд малын эргүү өвчин нилээд гараад байдаг
  • Сумын малчдаас арьс, шир хүлээн авсан  хүмүүс урамшуулалд  бүрэн хамруулахгүй байгаа, ялангуяа хонины ноос авсан хүмүүс ноосны урамшууллын мөнгийг өөрөөсөө ноосны үнэн дээр нэмээд аваад байдаг хүмүүс олширч байна       
  • Үндэсний боловсруулах үйлдвэрүүд яагаад хонины нэхий  бага авч байна
  • Үйлдвэрүүд ер нь түүхий эд авах хөрөнгө, мөнгөөр ямар байдаг, төсөл хэрэгжиж байгаа сумдын түүхий эдийг нэмэгдүүлсэн үнээр авна гэдэг асуудал юу болсон
  • Түүхий эд ихээхэн авдаг ямар, ямар үйлдвэрүүд байгаа талаар
  • Аймгийн хэмжээнд гадна аймгуудаас эцэг мал худалдан авахыг бодлогоор зогсоох
  • Малын дэл, сүүл, саваг гэх  мэт түүхий эдийг арьс ширтэйгээ хамт нийлүүлэх боломжтой эсэх  /энэ талаар 99800005 утас өгөв/
  • Сумын түүхий эдийг сумын төв дээр төвлөрүүлэн авах боломжтой эсэх талаар тус тус санал асуулга гарав
  1. Эрдэнэхайрхан суманд

Эрдэнэхайрхан суманд сумын Иргэдийн хурлын дарга болон сумын СБАХ-ын дарга бөгөөд МАШҮХолбооны суман дахь төлөөлөгч С.Сүхбаатар хүлээн авч  сургалт, зөвлөлгөөнийг зохион байгуулав.

Сургалтад нийтдээ 52 хүн оролцож, МАШҮХолбоо хуваарийн дагуу сургалтад оролцогсодын өдрийн цайны зардлыг гаргав.

Сургалт хөтөлбөрийн дагуу явагдаж, дараах санал, хүсэлт, шүүмжлэл гарав.

  • Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг бичих талаар тусгай сургалт хийж өгөх
  • Суманд ажиллаж байгаа хоршоод хамтран ажиллаж болох эсэх
  • Мал өсөөд байдаг гэтэл ченжүүд амьд мал их авч байна, түүхий эдийг яах, гарал үүслийн гэрчилгээг яаж  олгох
  • Гарал үүсэл нь тодорхой түүхий эдэд  урамшуулал олгох
  • Түүхий  түүхий эдийн чанар хамгаалахад хэрэглэгдэх ванданг МАШҮХолбооноос олгосонд баярлаж байна. Цаашид бусад багажаар хангаж өгвөл сайн байна.
  • Амьдаар зарагдаж байгаа малын арьс ширэнд  урамшуулал олгодогдохгүй байна.
  • Эргэн мөшгөх тогтолцоог нэвтэрүүлэхэд арьс ширийг яаж бэрклэх /хаяглах/
  • Завхан аймаг халдварт өвчний  голомтгүй аймаг тул их мөнгөтэй хүмүүсийн өөр бусад аймгаас хурдан морь худалдаж авдагийг бодлогоор зогсоох
  • Тус сумын малын эмч нар сайн ажиллаж байгаа цаашид тэднийг дэмжих

Арьс ширний холбооноос тарааж байгаа гарын авлага, кино хичээлийг сургалтад хамрагдаж чадаагүй бусад малчдад түгээх ажлыг сайн зохион байгуулах зэрэг санал гарав.