2018 оны 10 дугаар сарын  18-19-ны өдрүүдэд  “ МАЛ, МАХ, ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ, АНХАН ШАТНЫ БОЛОВСРУУЛАЛТ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

 

2018 оны 10-р сарын 18-19 ны өдрүүдэд Азийн хөгжлийн банкны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих TA-8690:MON төслийн хүрээнд малчид, бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан “ Мал, мах, түүхий эд бэлтгэл, анхан шатны боловсруулалт” сэдэвт сургалтыг МАШҮХолбооны хамт олон хамтран зохион байгуулав. Сургалтанд хөдөө орон нутгаас 40 гаруй төлөөлөл ирж оролцсон ба танхимын сургалтаас гадна арьс ширний үйлдвэртэй танилцаж, мах, дагалдах түүхий эдийн чанарыг хангахад бэлтгэн нийлүүлэгчийн оролцоо ба арьс шир бэлтгэн нийлүүлэхэд мөрдөх чанар стандартын шаардлага тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Танхимын сургалтаар мах, махан бүтээгдэхүүний найрлага, чанарын онцлог, хүнсэнд хэрэглэх малд тавигдах мал эмнэлэг ариун цэврийн шаардлага, мал төхөөрөх, эхлэн боловсруулах, мах дагалдах түүхий эдэд анхан шатны боловсруулалт зэрэг мах боловсруулалтай холбоотой хичээлээс гадна төхөөрсөн малын арьс нэхийг салгах, арьсны амьдын болон технологийн гэмтлүүд, бог, бод малын арьс хуулах онцлог, түүхий эдэд чанарын хамгаалалт хийх, чанарт тавигдах шаардлага, бэлэн бүтээгдэхүүний чанар, арьс ширэн түүхий эд бэлтгэлийн тогтолцооны шинэчлэл урамшуулал зэрэг чухал хичээлүүд багтсан юм. Хичээлийг АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төслийн махны салбарын зөвлөх Б.Энхтуяа, доктор Н.Батсуурь, Мах маркет ХХК-ны Л.Энхтуяа, МАШҮХ-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, МУ-ын зөвлөх инженер С.Даваажав нар удирдан явуулсан бөгөөд Монгол Шевро ХК, Мон-Ирээдүй ХХК дээр үйлдвэрлэлийн дадлага хийлээ. Сургалтанд оролцогсодод сертификатыг төслийн зохицуулагч Т.Энхжаргал гардуулан өглөө.