Дундговь  аймагт зохион  байгуулагдсан “Тогтвортой мал аж ахуй-2018” малчдын зөвлөгөөнд  МАШҮХолбооноос оролцлоо

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас санаачлан, ХХААХҮЯам, МБАНХолбоо, МАШҮХолбоо, МНБҮХолбоо болон бусад газруудтай хамтран “Тогтвортой мал аж ахуй - 2018” залуу малчдын зөвлөгөөнийг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулж МАШҮХолбооны бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч  . Б.Гэрэлт-Од мөн Зөвлөх инжинер С.Даваажав нар оролцож сургалт явууллаа. Залуу малчдын зөвлөгөөнд 15 сумын 400 гаруй малчид оролцсон юм.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “2017 оны жилийн эцсээр 7001 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, үүнд 12222 малчид ажиллаж байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 411-ээр өсч, нийт өрхийн 48,1 хувийг малчин өрх эзэлж байна. Мөн 2017 оны жилийн эцэст мал сүрэг таван төрөл дээрээ өсч 3593,0  мянган толгой мал тоолуулсан нь аймгийн түүхэнд хамгийн олон мал тоологдсон жил байлаа. Залуу малчдад мал маллах уламжлалт арга ухаан, шилдэг малчдын туршлагыг өвлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг бизнесийн зарчмаар хөгжүүлэх, бэлчээрийн даац ихээхэн хэтэрч, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж олширч байгаа өнөө үед малын тоог зохистой түвшинд барьж, малаа эрүүл, өндөр ашиг шимтэй байхаар өсгөн үржүүлэхэд нь туслан дэмжих явдал зайлшгүй шаардлага болоод байна. Энэхүү зөвлөлгөөн мал аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн түвшинд үнэлэлт өгөх, хүндрэл бэрхшээлийн учир шалтгааныг тодорхойлох, салбарын хөгжлийг хурдасгахад төр засаг, орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага, мал аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид болон малчин Та бүхний оролцоог идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэв.

Зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн “Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд малчдын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, малчидтай холбоотой хуулийн төсөл, хэрэгжиж буй ажил, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн малчдын санал бодлыг сонссон.

Энэ зөвлөгөөнд  МАШҮХолбооны дэд ерөнхийлэгч Гэрэлт-Од болон миний бие нь Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны  төлөөлөгчөөр оролцож, ШХА, Ногоон алт малын эрүүл мэнд төсөлтэй хамтран шинээр боловсруулсан  “Малчид арьс ширэн түүхий эдээ хэрхэн зөв бэлдэж, орлогоо нэмэгдүүлэх нь” гарын авлага болон видео материалаа тарааж, “Арьс ширэн түүхий эд бэлтгэл -2018” илтгэл тавьсан. Мөн Дархан Нэхий ХКомпаний төлөөлөл очиж үйлдвэрийн бүтээгдэхүүнээ суртачилж, борлуулж оролцлоо

Дундговь аймаг нь нийт малын тоогоор 9 байранд, Эрдэнэдалай сум 550 мянган малаар улсдаа тэргүүлсэн байна. 2017 онд 3593.0 мянган мал тоологдож 7001 малчин өрхтэй бөгөөд 1 малчинд дунджаар 513 мал ноогдож байна. Дундговь аймгийн 15 сумыг малын тоо, нэр төрлөөр нь хүснэгтээр харуулбал:

Сумд

Оны эцсийн мал

Бүгд

үүнээс

адуу

үхэр

тэмээ

хонь

ямаа

Сайнцагаан сум

382239

 18 808

 7 227

 1 621

 178 170

 176 413

Адаацаг сум

286357

 15 538

 8 328

  949

 130 210

 131 332

Баянжаргалан сум

122576

 4 916

 2 805

  172

 66 754

 47 929

Говь-Угтаал сум

187412

 7 702

 3 169

  438

 92 202

 83 901

Гурвансайхан сум

259309

 7 619

 4 058

 2 084

 139 642

 105 906

Дэлгэрхангай сум

184279

 7 425

 2 813

 5 102

 65 699

 103 240

Дэлгэрцогт сум

183780

 7 021

 5 074

  703

 85 014

 85 968

Дэрэн сум

240258

 11 261

 5 316

 1 524

 112 778

 109 379

Луус сум

173340

 9 894

 4 496

  577

 79 378

 78 995

Өлзийт сум

283382

 8 678

 2 158

 11 559

 124 567

 136 420

Өндөршил сум

154655

 8 957

 2 831

 2 278

 80 734

 59 855

Сайхан-Овоо сум

189727

 8 054

 3 118

 1 229

 80 988

 96 338

Хулд сум

266349

 12 401

 3 164

 6 184

 127 172

 117 428

Цагаандэлгэр сум

128718

 7 734

 2 650

  663

 61 932

 55 739

Эрдэнэдалай сум

550597

 24 145

 18 070

 1 709

 260 963

 245 710

Дүн

3592978

160153

75277

36792

1686203

1634553

 

Нийт 3593.0 мянган малаас жил тутам 23%-ээр бодоход 826.0 мянган ширхэг арьс ширэн түүхий эд бэлтгэх боломж байна

Зөвлөгөөнд оролцогсод:

  • Малын тоо толгой хэт олширсон тул борлуулах сонирхол ихтэй боловч чаддаггүй учраас төрөөс тодорхой бодлого, дэмжлэг ихээхэн хүсч байгаа
  • Малын тоо ихээр өсч, бэлчээрийн даац хэтэрсэн, зэргэлдээ сумдын малчид отроор ирж өвөлжөө хаваржааг талхалдаг
  • Малчид малын эрүүл мэндэд анхаарал муу тавьдаг, малын эмйн зохистой хэрэглээг сайн мэддэггүй, эм тариаг хамаа замбараагүй хэрэглэдэг, тарилга угаалга, вакцинд хойрго ханддаг
  • Малын гаралтай түүхий эд ялангуяа хонины арьс үнэгүй болсон, махны үнэ буурсан талаар санал бодлоо ярьсан     

  Энэ удаагийн зөвлөгөөнөөр малчдад:

Энэ оноос эхлэн мал эмнэлгийн босоо тогтолцоо бий болж, мал амьтны эрүүл мэндийн хууль, малын генетик нөөцийн тухай хуулиудын талаар танилцуулж, шинэ хуулиудыг хэрэгжүүлэхэд МЭТ, МЭҮНэгж, малчдын оролцоо, эрх үүрэг, хариуцлагын тухай болон эрүүл малын ач холбогдол, эрүүл малаас ашиглаж болох мах, түүхий эдийн нөөц боломж, өнөөгийн байдал, арьс ширийг хэрхэн зөв өвчих, чанарын хамгаалалт хийх, шалгаж хүлээж авах, хадгалах тээвэрлэх стандартуудын талаар тодорхой танилцуулга хийсэн Мөн түүнчлэн энэ жил арьс ширэн түүхий эдийн урамшууллын баримтыг хэрхэн зөв бичиж урамшуулалд хамрагдах талаар танилцуулсан.