Арьс ширний салбарынхан төрийн шагналаар шагнууллаа.

Хөнгөн аж үйлдвэрийн 90 жилийн ойг угтсан ажлууд үргэлжилсээр...

Шинэ оны босгон дээр арьс ширний салбарынхан төрийн шагналын хур буулаа.

Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гарган улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй дараах нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон, медалиар шагнав.

Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун гардуулав.

АЛТАНГАДАС ОДОНГООР:

Б.Батжаргал Би энд Би эс ХХК-ийн захирал

Т.Энхтөр Мэргэн тур ХХК-ийн захирал

Б.Нямцэрэн Яармаг ХХК-ийн захирал

Д.Гансүх Булигаар ХК-ийн гүйцэтгэх захирал

Л.Энхбуянт Мон Ирээдүй ХХК-ийн түүхий эдийн менежер

Б.Батсүх Түмэн шир групп ХХК-ийн ажилтан

Д. Алгирмаа МЛТЖ ХХК-иййн технологич

Т.Нэмэхбуян Мон гловес ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ж.Пүрэвжав Дархан минж ХХК-ийн халимлагч нар шагнагдлаа.

ХХААХҮЯамны “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” тэмдэгээр

Б. Баяржаргал Хасар буян ХХК-ийн ажилтан

О. Батмөнх Дархан минж ХХК-ийн дэд захирал

МАШҮХолбооны ажлын алба

 

2023.12.28