Монгол улсад Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан арьс ширний салбараас хийж бүтээсэн ажлаараа шалгарсан мундагууд маань төрийн өндөр шагналуудаар шагнагдлаа.

Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор МАШҮХолбооны зөвлөх С. Даваажав, Davaajav Sanjaa Монланс компаний захирал, МАШҮХолбооны хяналтын зөвлөлийн гишүүн Д. Баасан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Бест шүес ХХК-ийн захирал Б. Түвдэнням, Алтангадас одонгоор Батдүмбээ ХХК-ийн захирал Д.Эрдэнэцогт , Агни ХХК-ийн менежер Н.Зоригт нар төрийн ордонд шагналаа гардан авлаа.

Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж буй салбарын нөхдүүддээ баяр хүргэе.

2024.03.26