МАШҮХолбоо НҮБ-ийн Аж Үйлдвэрийн хөгжлийн байгууллгатай хамтран SECIM2 төслийн хүрээнд Дархан Уул аймагт сургалт зохион байгууллаа

2018.12.18-22ны өдрүүдэд МАШҮХолбоо болон UNIDO SECIM2 багийнхантай хамтран Дархан Уул аймагт Дархан Нэхий ХК, Дархан Минж ХХК-дээр "Арьс ширний чанар сайжруулах сургалт" - ыг амжилттай зохион байгууллаа. 

Сургалтыг  Дархан нэхий ХК, Дархан минж ХХК -ийн  арьс ширэн түүхий эд хүлээн авагчид, химийн боловсруулах цехийн ажилчид  тус тус нийт  40 хүнд сургалтыг дараах сэдвээр явуулав.

  1. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд     
  2. Арьс ширэн түүхий эдийн  тухай ойлголт, түүний гистологи бүтэц, нэр, томъёо,чанар хамгаалах арга технологи, хадгалах, тээвэрлэх арга ажиллагааны талаар
  3. Арьс ширэн түүхий эдэд дохиолдож байгаа гэмтэлүүд,  түүнээс урьдчилан сэргийлэх арга, технологийн талаар
  4. Арьс шир боловсруулах үйлдвэрийн ажиллагсадад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар
  5. Арьс ширэн түүхий эдийн чанар, зэрэглэл олон улсын чанар
  6. Арьс ширний чанар сайжруулахад анхаарах зүйлс
  7. Арьс ширний гал үүслийн мөрдөн мөшгөх тогтолцоог боловсронгуй болгох
  8. Арьс ширний тогтвортой үйлдвэрлэл сургалтын модулийн танилцуулга

 

Арьс ширэн түүхий эдийн чанар байдлыг   түүхий эд хүлээн авалт /оруулга/ дээр, боловсруулах технологийн дамжлага дунд  /тухайлбал краст/ тодорхойлоход багын гишүүд 2 үйлдвэр дээр хуваагдан ажиллав. Үүнд:  Дархан нэхий ХК дээр  Монгол улсын зөвлөх инженер М.Бат-Очир, Зөвлөх  Ян Лич, МАШҮХолбооны ажилтан Орхонтуяа нар, Дархан минж ХХК дээр монгол улсын зөвлөх инженер С.Даваажав, ЮНИДО-гийн Ц.Атарболд нар тус тус ажиллав.

Дархан нэхий  ХК дээр  арьс ширэн түүхий эдийн чанар байдал, боловсруулсан арьс ширэнд илэрч байгаа гэмтлийг судалсан талаар:

  1. Дархан нэхий ХК-ийн  Ерөнхий захирал  Э.Батсайхан, гүйцэтгэх захирал н.Батжаргал, “Як” үйлдвэрийн дарга Б.Чанцал, “Нэхий таннери” үйлдвэрийн дарга Э.Чинчулуун, ХХАА хариуцсан мрэгэжилтэн н.Чанцал нартай нартай тус тус уулзаж, “Як” үйлдвэрийн дарга Б.Чанцал, “Нэхий таннери” үйлдвэрийн дарга Б.Чинчулуун нартай үйлдвэрлэлийн дамжлага, ажлын байран дээр хамтран ажиллав.
  2. Дархан нэхий ХК-ийн  арьс ширэн түүхий эдийн агуулах, түүхий эд хүлээн авах дамжлага дээр  тус компаны чанар шалгагч, түүхий эд хүлээн авагч 6 хүнтэй хамтран дамжлага дээр ажиллаж, ажлын байрны дараах сургалт, судалгааг явуулав.
  • Сарлагын 150 ширхэг түүхий ширийг нэг бүрчлэн үзэж гэмтлийг тодорхойлон гаргав. Онцлон тэмдэглэхэд  150 шир бүгд духны  ширтэйгээ ирсэн ба нийт шалгасан ширний  10 шир нь эвэр, шийрийг салгаагүй байгаа нөцтөй зөрчил илрэв.   1 ширхэг ширэнд дундачаар 1,5 кг илүүдэл дагалдах хаягдал тээвэрлэгдэн ирсэн байна.   Гэмтлийн судалгааг хавсаргав  
  • Сарлагын 150 ширхэг ширийг нэгбүрчлэн жигнэж  дундач жин болон  ширний уртын хэмжээг хэмжиж гаргав.  Жин уртын хэмжээний цувааг хавсаргав.
  • Сарлагын 150 ширхэг ширний   120 ширхэгт нь зоон хэсэгт сүүлний угны хэсэгт  тусгай багажаар тэмдэглэгээ хийж  боловсруулах үйлдвэрлэлд шууд оруулж хагас боловсруулж ветблю болсон хойно нь  гэмтлийг дахин шалгаж үзэхээр болов.
  • Савхины чиглэлээр боловсруулахаар ялгасан Хонины  хөлдөөж чанар хамгаалсан 2000 нэхийг түүхий эдийн цехэд оруулж гэсгээн түүнээс 200 ширхэг нэхийг  авч  гэмтлийг нэгбүрчлэн шалгаж  үйлдвэрийн ажилчидтай  гэмтлийн талаар  санал солилцож гэмтлийн судалгааг нэгбүрчлэн шалгаж гаргав.    200 ширхэг нэхийг  2000 нэхийтэй нь хамтад нь  үйлдвэрийн боловсруулалтад оруулж хагас боловсруулж ветблю болсон хойно нь дахин шалгаж үзэхээр  оруулав.  Гэмтлийн судалгааг хавсаргав.  
  • Гэмтлийг нэгбүрчлэн шалгасан  200 нэхийнээс 50 ширхэг нэхийний талбайг  Монгол улсын стандарт   УСТ 2368-77  -гоор батлагдсан  Дециметрийн ширээн дээр Дархан нэхий ХК –ийн түүхий эд хүлээн авагчид,  төслийн багынхан  паралель хэмжилт хийж дүнгээ тулгаж  хэмжилтийн зарим зөрүүг харилцан ярилцаж  алдаагаа ойлголцох хэсэгчилсэн сургалт хийгдэв.      

Сарлагын шир, хонины нэхийг  түүхий эд дээр шалгах явцад  гарсан анхаарах дараах асуудлыг  Дархан нэхий ХК-ийн удирдлагад  тусгайлан танилцуулав.

  • Эвэр, шийр, духны ширийг салгаагүй түүхий эдийг  хүлээж авахгүй байх
  • Бодын ширийг жингээр нь партлаж боловсруултад оруулах
  • Богын арьсыг талбайгаар ангилж боловсруулалтад оруулах
  •  Бод, богын арьс, ширэнд  эсгэлтийн гэмтэл  бүх арьс ширэнд байгааг  онцгой анхаарах
  •  Бод, богын арьс, ширэнд өөх их дагалдаж  байгаа нь боловсруулалтын технологийг хүндрүүлэх сөрөг нөлөөтэй талаар.
  1. Дархан нэхий ХК –ийн  технологийн дамжлага дунд  сарлагын болон хонины  арьс ширний  краст дээр  гэмтлийн судалгаа хийсэн талаар :
  • Сарлагын ширээр боловсруулсан 150 ширхэг крастыг нэг бүрчлэн шалгаж гэмтлийн судалгаа хийлээ.   Түүхий эдийн гэмтэл дээр нэмэгдээд  хусах, хуваах, шар мах бүрэн авагдаагүй болон  гуурны зэрэг гэмтлүүд зарим краст дээр нэмэгдсэн байна.

Хонины арьсаар боловсруулсан 100 ширхэг краст дээр гэмтлийн судалгааг хийлээ.  Дархан нэхий ХК-ийн хонины арьсаар боловсруулсан краст харьцангуй сайн чанартай байна.  Энэ жилийн хонины нэхийнд шивээний гэмтэл харьцангуй бага байна.

Дархан Минж ХХК-ны байранд хийгдсэн сургалт

Хүхэрт Ус төрөгчийн хий элрүүлэгч багаж төхөөрөмжийг гардуулан өгөв. 

Сургалтанд хамрагдаж буй ажилчид

Арьс ширний гэмтлийн судалгаа хийх явцад гарч ирсэн гэмтэлтэй арьснууд

Дархан Нэхий ХК дээрх сургалт