МАШҮХолбоо Мийт фүүдс  ххк дээр судалгаа хийлээ

МАШҮХолбоо UNIDO SECIM2 төслийн хүрээнд Арьс ширний чанарыг сайжруулах сургалт болон практик судалгааг хийж байна. 2018/12/01 ний өдөр МАШҮХолбооны МУ-ын Көвлөх инженер С.Даваажав, Дэд Ерөнхийлөгч М.Бат-Очир, МАШҮХолбооны менежер Т.Рэгзэдмаа болон ЮНИДО төслийн баг, ОУ-ын Зөвлөх Ян Лийч нар Meat Foods LLC- д нядалгааны үеийн арьс ширний гэмтлийн судалгааг үйлдвэр дээр шууд хийж гүйцэтгэлээ. Зөвлөхүүдийн дүгнэснээр нядалгааны үед гэмтэл ихтэй байгаа гэж тодорхойлов. Мөн судалгаанаас авч үзэхэд хонины нэхий шар мах, эсгэж цоолсон гэмтлүүд судалгааны ихэнх хувийг эзэлж байна хэмээн дүгнэж байна.Бид сонгосон  70ш хонины нэхий дээр судалгаа явуулж чиплэн дараа дараагийн үе шатны гэмтлүүдийг хийсэн юм.