Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлантай Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэн, МАШҮХ-ын Боловсруулах үйлдвэрлэлийн зөвлөлийн дарга А.Ганбилэг, Булигаар ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баттүшиг нар уулзаж салбарын талаар мэдээлэл өгч, санал солилцон, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн чиг хандлаг, Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс өгч болох дэмжлэг зэрэг олон асуудлын талаар санал солилцлоо.
Б.Жавхлан зөвлөх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний явц, хэрэгжилт, цаашид юу нь дээр анхаарч ажиллах, хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар мэргэжлийн холбоо болон үйлдвэрлэгч нараас мэдээлэл сонслоо.
Монгол Улсын арьс ширний салбарын нэмүү өртгийн сүлжээ, ялангуяа бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын сүүлийн жилүүдэд гаргасан хөгжлийн амжилтыг онцолж, гутлын болон бусад үйлдвэрүүдтэй танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Төрийн зүгээс арьс ширний салбарыг бодлогоор дэмжих, дотоодын түүхий эдийг боловсруулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад түлхүү оруулах зэрэг ажлууд дээр дэмжлэг үзүүлэх, өөр бусад асуудлуудыг цогц байдлаар танилцаж, анхааралдаа авах хүсэлтэй байгаагаа Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоонд илэрхийлэв.