Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Пунсалмаатай уулзаж, Монгол Улсын арьс ширний салбарын талаар мэдээлэл, тулгамдаж буй асуудал, шийдлүүд, төрөөс өгөх дэмжлэг, олон улсын хөгжлийн чиг хандлага зэрэг олон асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2025 оны 7 сард татан буугдаж, Эдийн засгийн байнгын хороонд шилжсэнтэй холбоотойгоор арьс ширний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиг хандлага, бодлогот байнгын хорооны гишүүний хувиар анхаарч ажиллах мөн Татварын багц хуулийн ажлын хэсгийн гишүүний хувиар хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжсэн татварын орчинг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв. Энэ хүрээнд Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны зүгээс татварын багц хуультай холбоотойгоор тодорхой саналууд байгаа бол ирүүлэхийг хүслээ.
Арьс ширний салбарын хөгжлийн түүхэн замнал, төрөөс хэрэгжүүлсэн бодлого, салбарыг уналтад оруулсан хүчин зүйлс, цаашид ямар асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх шаардлагатай зэргээр олон асуудлуудыг ярилцсаны хүрээнд Б.Пунсалмаа гишүүний зүгээс а) төрийн худалдан авалт, б) түүхий эд бэлтгэлийн тогтолцоотой холбоотой хуулийн хэрэгжилт, в) татварын багц хуулиар аж үйлдвэрлэлийг дэмжсэн заалтуудыг оруулах зэрэг ажлуудыг анхааралдаа авч, хэрэгжүүлэх цаашид Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны зүгээс арьс ширний салбарын хөгжлийн стратеги, төлөвлөгөөг танилцуулж түүний хүрээнд төлөвлөгөө гарган хамтарч ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлэв.