ШУТИС-ийн харьяа Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал, Доктор Н.Ганзориг, Доктор М.Баяр, Доктор н.Сувдаа нартай Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөл Ерөнхийлөгч А.Даваасүрэн, МУ-ын Зөвлөх инженер, Д.Отгонтуяа, менежер Э.Орхон нар уулзаж салбарын талаар мэдээлэл солилцож, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт нэн тулгамдаад буй хүний нөөц бэлтгэлийн талаар богино, дунд, урт хугацааны үе шаттай хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхээр санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд цаашид 1/ ШУТИС-ын харьяа МСҮТ-д арьс ширний үйлдвэрлэлийн салбарын анги бий болгох, 2/ үйлдвэрүүдэд ажилчдыг чадавхжуулах сургалтыг үйлдвэр дээр нь хэрэгжүүлэх, 3/ Ерөнхийлөгчийн тэтгэлээр ЭЕШ-ын өндөр оноотой сурагчдыг арьс шир боловсруулалт үйлдвэрлэлийн технологийн ангид хамруулах, 4/ Гадаадын арьс ширний боловсруулах үйлдвэрлэл болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн их, дээд сургуулиудтай ШУТИС-ийн 2:2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, 5/ Загварын товчоо, инкубатор төвийг хөгжүүлэх, 6/ Салбарын хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ ажлын байр, мэргэжил бүрээр гаргаж, хүний нөөц бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлуудыг хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцлоо.