“Арьс ширний сургалт, судалгаа ба инновацийн төв” буюу “LEATHUB” -д ажиллах мэргэжилтэн, сургагч багшийн сонгон шалгаруулалтад урьж байна.

“Арьс ширний сургалт, судалгаа ба инновацийн төв” буюу “LEATHUB” -д ажиллах мэргэжилтэн, сургагч багшийн сонгон шалгаруулалтад урьж байна.

 

      Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо,  ХААИС болон ШУТИС хамтран Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрийн хүрээнд “Арьс ширний сургалт, судалгаа ба инновацийн төв” байгуулахөөр төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төвд ажиллах мэргэжилтэн, сургагч багшийн орон тоонд Таваар судлал, Арьс ширний технологи, Арьс ширэн эдлэлийн инженер технологич болон загвар зохион бүтээх мэргэжил эзэмшсэн болон арьс ширний салбарт хөрвөн ажиллах сонирхолтой IT мэдээллийн технологич, химич, биотехнологич мэргэжил эзэмшсэн иргэдээс нийт 4 мэргэжилтэн шалгаруулж авна.

       Шалгарсан мэргэжилтэн ба сургагч багш нарыг дотоодод болон гадаадад мэргэшлийн чиглэлээр давтан сургалтанд хамруулан бэлтгэж, ажиллуулна. 

 

Нийтлэг шаардлага:

Мэргэжлээрээ бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй

Компьютерийн хэрэглээний программ хангамжийг бүрэн ашиглах чадвартай

Цаашид багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг тогтвортой хийх сонирхолтой

Бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай

Тогтвортой ажиллах сонирхолтой

 

Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

Төрийн албан хаагчийн 1-р анкет

Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, хавсралтын хамт

Ажил хүссэн өргөдөл

Ажиллаж байсан газрын тодорхойлолт

4х6 хэмжээтэй зураг /1%/

Хэлний мэдлэгийг баталгаажуулах гэрчилгээ

 

 

Бүртгэл:

- Бичиг баримтыг ХУДүүргийн 2-р хороонд байрлах АРМОНО Арьс ширний эрдэм шинжилгээний төвийн байрны 4 давхарт Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны өрөөнд хүлээн авна.

 

- 2019 оны 04-р  сарын 10-наас 05-р  сарын 10-ны өдрийн 18 цаг хүртэл бүртгэнэ.

 

Сонгон шалгаруулалт:

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны өрөөнд 04 дугаар сарын

11-ний өдрийн 10 цагаас шалгалт явагдана.

Утас: 91111376, 99024745, 99094933

 

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо