Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойн спортын арга хэмжээнд МАШҮХолбооны баг тамирчид амжилттай оролцлоо.

Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойг тохиолдуулан мэргэжлийн холбоодын дунд спортын 4 төрөлт тэмцээн 2019.10.06-2019.10.14-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Спортын арга хэмжээнд Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны баг тамирчид амжилттай оролцлоо.
-Ширээний теннисний эрэгтэй төрөлд БИБС ХХК-ийн захирал И. Бямбасүрэн мөнгөн медаль,
-Шатарын эмэгтэй төрөлд Армоно нэгдлийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Отгонбулаг
-Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Gerelt-Od Bold ахлагчтай баг тамирчид мөнгөн медаль,
-Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд Gerelt-Od Bold ахлагчтай баг тамирчид хүрэл медаль хүртлээ.
-Гар бөмбөгийн шилдэг тоглогчоор Их Улам Ундрах ХХК-ийн менежер Б. Өсөхжаргал шалгарлаа.

Баг тамирчдын арын алба болон туслалцаа үзүүлсэн Фучер холдинг ХХК-ийн захирал Ц. Баттулга, Ichinhorloo Tumendelger, Mongol Shevro ХК, Э. Орхон, Хатан төгөл ХХК-ийн захирал Urnaa Ud, Дархан минж ХХК, Эл Ди Лютер ХХК-ийн захирал Лха нартаа баярлалаа. Сэтгэлээрээ ирж дэмжсэн УЗ-ийн гишүүн Дашцэрэн Төгсжаргал, Batjargal Bataa нартаа баярлалаа.
Багт оролцон тоглосон МАШҮХолбоо, Брэнд гутал ХХК, Эм Ар Брэнд, Фучер холдинг, Их Асар, Армоно, Бибс, ТТАН, Дархан минжийн тамирчиддаа баярлалаа.

Тэмцээний бэлтгэл ажлыг мөн тэмцээнийг бүрэн удирдан ажилласан МАШҮХолбооны бэлэн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Gerelt-Od Bold танд салбарын бүх байгууллагын өмнөөс талархал илэрхийлье.