2019.10.18-ны өдөр “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдлын, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Энэхүү хэлэлцүүлгийн нээлтийг ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан хийж, салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, Үндэсний хөгжлийн газар, МХЕГ, ТЕГ, ГЕГ төлөөллүүд оролцлоо.
“Бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт орон нутгийн хөгжил, урт хугацааны хөгжлийн бодлого 2020-2045 он, Арьс ширний салбарт төрөөс баримталж буй бодлого, Арьс ширний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, Инженерийн салбарын шинэчлэлийн бодлого, Арьс ширний үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашигт хийсэн судалгаа, Салбарын хөгжилд төр- шинжлэх ухаан- үйлдвэрлэгч байгууллагын үүрэг, хамтын ажиллагаа” сэдэвт үндсэн илтгэлүүд тавигдсан юм.
“Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжил”, “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын бүтээлч үйлдвэрлэл” салбар хуралдаанаар үргэлжиллээ.