Малчдад 2019 оны арьс ширний урамшууллыг олголоо.

Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.23 дахь хэсэгт “Санхүүгийн асуудал хариуцсан нэгж нь зохицуулах ажлын хэсгийн дүгнэлт болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас урамшууллын баримтаар ноос бэлтгэсэн боловсруулах үйлдвэрүүдийн санхүүгийн тайлангийн мэдээлэл, татварын тайланг тулган хянаж урамшуулал олгох тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын шийдвэрийг дараа оны тавдугаар сарын 20-ны өдрийн дотор гаргуулж, төрийн сангийн бүртгэлийн дансаар дамжуулан малчдад олгоно” гэж заасан байдаг.

Ийнхүү заасны дагуу ХХААХҮЯ-наас 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэлжээ. 

ХХААХҮ-ийн сайдын 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр батлагдсан “Мөнгөн урамшуулал олгох тухай” А-186 дугаар тушаалын дагуу 2019 онд үндэсний 85 үйлдвэр, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 13,219.3 тонн хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 46,828 малчин, мал бүхий этгээдэд нийт 19,419,476,700 /Арван есөн тэрбум дөрвөн зуун арван есөн сая дөрвөн зуун далан зургаан мянга долоон зуу/ төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан өнөөдрөөс малчдын дансанд шууд шилжүүлж байна.

Мөнгөн урамшууллын дүнгээс хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын суутгалыг суутган тооцож 1,941,047,530 /Нэг тэрбум есөн зуун дөчин нэгэн сая дөчин долоон мянга таван зуун гуч/ төгрөгийг малчин, мал бүхий этгээдийн тухайн орон нутаг дахь татварын албаны орлогын дансанд шилжүүлжээ. 

Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 онд арьс, шир гүн боловсруулах 12 үйлдвэрт тушаасан

 2,419,559 ширхэг богийн арьсанд 7,124,082,000 төгрөг, 

190,638 ширхэг бодын ширэнд 2,788,965,000 төгрөг буюу нийт 2,610,197 ширхэг арьс, ширэнд 9,913,047,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг дээрх журмын 4 дэх хэсэг 4.10-т заасны дагуу төрийн сангаас 37,825 малчдын дансанд өнөөдрөөс олгож эхлээд буй аж. 

 

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

https://ikon.mn/n/1w29