САВХИН БҮТЭЭГДЭХҮҮН УРЛАХ УРАЛДААН
Нэгдсэн Үндэстний Байгууллагын /НҮБ/ Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас /ЮНИДО/ Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” (SECiM C2) төслийн “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон загварын арга хэмжээ” дэд төслийн хүрээнд арьс ширний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН, хувь хүн, оюутан сурагч болон бүх савхин бүтээгдэхүүн урлаачдын дунд ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн /ХҮСХХ, ерөнхий зохион байгуулагч/ болон Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо /МАШҮХ, хамтран зохион байгуулагч/ уралдаан зарлаж байна.
Үүнд:
1. ЭМЭГТЭЙ ГУТАЛ УРЛАХ (http://rdili.edu.mn/news/122)
2. ЭРЭГТЭЙ ГУТАЛ УРЛАХ (http://rdili.edu.mn/news/119)
3. ЭМЭГТЭЙ ЦҮНХ УРЛАХ (http://rdili.edu.mn/news/123)
4. ЭРЭГТЭЙ ЦҮНХ УРЛАХ (http://rdili.edu.mn/news/120)
5. ЧӨЛӨӨТ ЗАГВАРЫН ЦҮНХ УРЛАХ (http://rdili.edu.mn/news/124)
6. ХЭТЭВЧ УРЛАХ (http://rdili.edu.mn/news/121).
Түүнчлэн уралдааны зар, удирдамжийг HFMongolia фейсбүүк хуудсанд бие даасан постоор оруулсан болно.
Эрхэм Таныг уралдаанд оролцохыг урьж байна. Баярлалаа.
Ерөнхий зохион байгуулагч ХҮСХХ