Өвлийн улирлыг угтсан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний үйлдвэрлэгчдийн хамгийн том "Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн 2020" үзэсгэлэн худалдаа 2020 оны 10 сарын 16-20 өдрүүдэд 5 хоног Мишээл Экспо төвд зохион байгуулагдаж буй бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд:
• Ноос ноолууран хувцас
• Нэхий дээл, үслэг эдлэл
• Савхин хувцас, арьсан гутал, цүнх
• Бэлэг дурсгал, жижиг эдлэлээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох ДАРХАН НЭХИЙ ХК, ДАРХАН МИНЖ ХХК, ГОВЬ ХК, УЛААНБААТАР ХИВС ХХК, ЭВСЭГ ХХК, ГОЁЛ ХХК, МОГОЛ НООС ХХК зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна.
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний шинэ загваруудыг үйлдвэрийн болон хямдралтай, урамшуулалтай үнээр худалдан авахаас гадна 10-р сарын 16,17,18-ний өдрүүдэд худалдаж авсан арьсан бүтээгдэхүүний 50.000₮ тутамд сугалаа аван Iphone XS MAX гар утасны эзэн болох боломжтой юм