card
Боловсруулах үйлдвэр

Баянгонгор ХХК

Тус компанийг үүсгэн байгуулагч Б. Түмэнбаатарнь 1994 оноос эхлэн ноосны нэгдэлд  ачигч, туслах ажилчин зэрэг ажил эрхэлж ноосны салбарт анх хөл тавьж байсан. Өөрөө биедаан түүхий эд аван гар аргаар ноос угааж эхэлсэн ба 2002 оны 2-р сарын 12нд анх угаах үйлдвэрийн суурийг 2 онгоц, нэг хатаах угсран ах дүү нартайгаа нийлэн үйлдвэрийн аргаар зовуд ноосыг угааж цэвэрлэн хатааж, савлаад монгол гэрийн эсгий туурга хийдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүст нийлүүлж эхэлсэн. 2006 онд “Түмэн Гонгор ” ХХК-нийг үүсгэн байгуулж ноос угаах үйлдвэрийнхээ байр, тоног төхөөрөмжөө  сайжруулан ажиллаж эхэлсэн ба 2010 он хүртэл үйлдвэрийн алдаа оноог өөрийн биеэр мэдэрч арвин их туршлага хуримтлуулсан болно.2010 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авч хятад улсаас ноос угаах үйлдвэрийг иж бүрнээр нь оруулан ирж суурилуулснаар хонины ноос болон ямааны ноолуурыг стандартын дагуу угааж, экспортонд гаргаж эхэлсэн. Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлж үйлдвэрлэлийн гарцыг сайжруулсан болно. Мөн үйл ажиллагаагаа  өргөжүүлэн гэрийн эсгий туурга хийдэг жижиг үйлдвэрийг хажуудаа бий болгосон.2010 оны сүүлчээр “Баян Гонгор” ХХК-нийг үүсгэн байгуулж хоёр дахь угаах үйлдвэрийг угсран хонины уртын болон зовуд ноосыг угаан дотоодын захзээлд нийлүүлж байна. Тус компанинь нийт 25 үндсэн ажилчинтай ба үүнээс 10 ажилчин нь энэ салбартаа он удаан жил ажилсан дадлага туршлагтай билээ.2006 оноос эхэлэн хонины ноосоор барилгын дулаалга хийх санааг дэмжин энэ талаар гадаад дотоодын техник технолгийг судалж эхэлсэн ба  өнөөдрийн байдлаар эх орондоо хэрэгтэй барилгын дулаалгын материал  үйлдвэрлэх тал дээр сэтгэл шулуудан ажиллаж байна. Хонины ноосон барилгын дулаалга хийх төслөө  мэргэжлийн хүмүүстэй хамтран хийж зах зээлийн судалгаа үр ашгийн тооцоог бодиттой хийсэн ба энэхүү төсөл өнөөдрийн монголын зах зээлд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.

- Хаяг: Монгол улс Улаанбаатар хот

- Утас: 99104818


Хүсэлт илгээх